2023 оны 01 сарын 16-ий өдөр “ШУТИС-ийн гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба”-ны дарга доктор, дэд профессор Т.Ууганбаяр болон “Мика Монгол төв”-ийн захирал М.Дэлгэрмаа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Мика Монгол байгууллага нь 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Япон улсад оюутан залуусын мэргэжлийг дээшлүүлэх, мэдлэг ур чадвартай боловсон хүчин бэлтгэх, төгсөгчдийг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн мэргэжлээрээ Япон улсад ажиллаж амьдрахад зориулсан олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Энэхүү хамтран ажиллах гэрээний хүрээнд жил бүр оюутны хэлний дадлага, мэргэжлийн урт хугацааны дадлага, төгсөгчдийг Япон улсад үндсэн ажилтан болгох, аж үйлдвэрт багш мэргэжил дээшлүүлэх богино хугацааны дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа дээр хамтран ажиллах болсныг дуулгахад таатай байна. Мөн хамтын ажиллагааны үр дүн, үр өгөөж, аюулгүй байдал, гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор жил бүр ШУТИС-ийн удирдлагын багаас Япон улсад томилолтоор ажиллаж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллахаар боллоо.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.