ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль болон Тригтек ХХК нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгээр геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн програм хангамжийг сургалтад нэвтрүүлэх, бүх шатны сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Хамтын ажиллагааны хүрээнд Геологи, уул уурхайн сургуульд бэлдэж буй хөтөлбөр, мэргэжлийн хичээлүүдэд ашиглагдах програм хангамжийг сургалтын лицензтэйгээр нийлүүлэх, холбогдох сургалт зохион байгуулах, талуудын хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалд тулгуурлан хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, ажлын үр дүнгээр хэвлэн нийтлүүлэх зэргээр хамтран ажиллана.

Тригтек компанийн үүсгэн байгуулагчид нь тус сургуулийн шилдэг төгсөгчид бөгөөд 2013 онд Америкийн Нэгдсэн Улсад 100% Монгол эзэмшигчидтэйгээр бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол 2015 оноос Монгол Улсад албан ёсоор байгуулагдан, 2021 оны намраас Хятад дахь салбараа нээн ажиллуулж байна. Тригтек компани нь олон улсад уул уурхайн хөгжлөөр тэргүүлэгч Канад, Австрали, АНУ, Бразил улсыг төлөөлж, бүтээгдэхүүн болон програмын шийдлүүдийг Монгол төдийгүй Төв Азид ханган нийлүүлж ажилладаг.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.