ШУТИС-ийн оюутны мэргэжлийн, сайн дурын, урлагийн клубүүдийн тайлан хэлэлцэх хурал 2022 оны 12 дугаар сарын 12, 19 нд танхим болон цахим хэлбэрээр боллоо. Хуралд мэргэжлийн 17 клуб, сайн дурын 13 клуб, урлагийн 3 клуб, ДаТС-ийн 6 клуб тайлангаа тавьж хэлэлцүүллээ.
Энэхүү тайлан хэлэлцэх хурлыг ОСҮА бүрэлдэхүүнээрээ болон клубүүдийн зөвлөх багш нарын төлөөлөл “Space ship” клубийн зөвлөх багш МХТС-ийн ахлах багш, доктор, дэд профессор Г.Ганчимэг, номын сангийн төлөөлөл хамтран ажиллаж дүгнэв.
Клубүүдийн үйл ажиллагаа нь их сургуулийн оюутны хөгжилд чиглэсэн чухал олон асуудлыг хөндөн судлаж, шийдвэрлэх хэмжээний үйл ажиллагааг оюутнууд сонирхлоороо нэгдэн санаачилгатайгаар хамтран ажилласан байна гэж дүгнэв. Цаашид клуб бүр оюутны оролцоог анхааран ажиллахыг сануулж байлаа.

Клубүүдийн ажлыг үнэлэн дүгнэж дараах клубүүдийг 2022 оны шилдэг клубээр тодруулж АКАДЕМИЧ Х.ЭНХЖАРГАЛЫН нэрэмжит мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнахаар боллоо. Үүнд:
Мэргэжлийн шилдэг клубээр: “High Tech” клуб
Сайн дурын шилдэг клубээр: “Багшийн туслах оюутан” клуб
Урлагийн шилдэг клубээр: “Хос уянга” клуб
Клубүүдийн 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайланг эмхэтгэн хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргэнэ.

Оюутны хөгжил, соёл үйлчилгээний алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.