Монгол улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 275 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”, БШУ-ны Сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Бэлтгэл хөтөлбөрийн сургалт явуулах тухай” А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэн Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World University” байгууллагын тогтоосон эрэмбээр тухай жилийн эхний 100 их дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэг олгоход чиглэгдсэн Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах хэлний бэлтгэл хангах зорилгоор ШУТИС болон МУИС дээр хэлний бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтыг 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн явуулж байна.

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд 5 модуль сургалтаар Гадаад хэлний бэлтгэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрт нийт 110 оюутан хамрагдаж 78 оюутан англи хэлний 3 групп, 19 оюутан хятад хэлний 1 групп, 13 оюутан орос хэлний 1 группээр тус тус хичээллэсэн. Хятад хэлийг сонгон суралцсан 19 оюутнаас Энэтхэгт 1, Бээжинд 9, Өвөрмонголд 9 оюутан, орос хэлээр 13 оюутан ОХУ-д 8, Казахстанд-1 оюутан сурахаар болж, харин өөрийн хүсэлтээр 4 оюутан Монголдоо сурахаар үлдсэн. Англи хэлийг 75 оюутан сонгон судалснаас 62 оюутан буюу 61,25% нь дараах улсуудад суралцахаар болсон. Үүнд: Польш-17, Унгар-12, Хятад-7, Англи-3, Шотланд-3, Лаос-3, Энэтхэг-3, Вьетнам-2, Австрали-1, Ирланд-1, Тайвань-1 оюутан суралцах болзол хангасан. Тус оюутнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон засгийн газрын бусад төлөөлөгчид 2022 оны 11-р сарын 03-ны өдөр албан ёсоор үдэж явууллаа.

2022-2023 оны хичээлийн жил “Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд “Бэлтгэл сургалтын хөтөлбөр”-ийг 2 дахь удаагаа хэрэгжүүлэн 10-р сарын 03-ны өдрөөс эхлэн 2 модуль сургалтаа амжилттай дуусгасан бөгөөд 3-р модуль сургалтаа 12-р сарын 23-ны өдөр Академик бичих ур чадвар хичээлийг үзэж дүүргэнэ. Тус хөтөлбөрт 18 аймаг, 8 дүүргийн нийт 92 оюутан суралцаж гадаадын топ их дээд сургуульд суралцах шаардлага болох олон улсын хэлний шалгалтын оноогоо авахаар шамдан суралцаж байна.
Хөтөлбөрт сонгогдсон оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ШУТИС-ийн ажлын хэсэг болон хичээл зааж байгаа профессор багш нартаа талархал илэрхийлэн ажил хөдөлмөрт нь амжилтын дээдийг хүсье!

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.