Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг Монгол улсын хөгжлийн хурдасгуур хэмээн үзэж Засгийн газраас инновацын тэргүүлэх чиглэлийн нэг болгон зарлаж хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, блокчэйн, 5G зэрэг дэвшилтэт технологиуд дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургуулийн хувьд ШУТИС-ийн МХТС нь ирээдүйн чадварлаг инженер, энтрепренеруудыг төгсгөн гаргах шаардлага тулгарч байна.

МХТС-ийн 55 жилийн ойн хүрээнд TT түүлс ХХК болох ШУТИС-ийн МХТС хамтран бакалавр оюутнуудын SONOR X нэртэй инновацын уралдааныг 12 дугаар сарын 8-ний өдөр зохион байгууллаа. Уг уралдаанд инновацын санаа, шийдлээ танилцуулахаар 1-ээс 4-р курсийн 34 оюутны 11 бүтээл (багаар 8, ганцаарчилсан 3) оролцож өөрсдийн бэлтгэсэн санаа, шийдлээ танилцуулж өөр хоорондоо өрсөлдлөө. ТТ түүлс ХХК-ийн захирал Н.Доржсүрэн эхний 3 байрт шалгарсан доорх бүтээлүүдийг мөнгөн шагнал болон гарын бэлгээр шагнав. Үүнд:

1-р байр Өргөмжлөл 600 мянга төгрөг
“Ухаалаг гарц”
Илтгэгч: Л.Анужин /Мэдээллийн системийн 3-р курс/,
Удирдагч: Доктор (Ph.D), проф., Б.Зоригтбаатар /ЭС-ын профессор/
2-р байр Өргөмжлөл 500 мянга төгрөг
“Ахуйн хэрэглээний эрчим хүч хянах ухаалаг систем”
Илтгэгч: О.Отгонбилэг, М.Төгөлдөр /Автоматжуулалтын IV, Хиймэл оюун ухааны 1-р курс/
Удирдагч: Ч.Батчулуун /ЭС-ын ахлах багш/
3-р байр Өргөмжлөл 400 мянга төгрөг
“Сургуулийн элсэлтийн болон лавлагааны чатбот хөгжүүлэх”
Илтгэгч: Н.Сүхтөмөр /Хиймэл оюун ухааны 3-р курс/
Удирдагч: Г.Ганчимэг /КУС-ын ахлах багш/
ТТ түүлс ХХК-ийн гарын бэлгээр
“Машин асаах автомат төхөөрөмж”
Илтгэгч: М.Цэрэнтогтох /Электроникийн инженерчлэл 1-р курс/
Удирдагч: Ч.Батчулуун /ЭС-ын ахлах багш/
“NFT хөгжүүлэх судалгаа”
Илтгэгч: Д.Дагвадорж, Н.Амирлан, Б.Болор-Эрдэнэ, Б.Энхбилэг, М.Өсөхбаяр /Компьютерийн ухааны 1-р курс/
Удирдагч: Г.Ганчимэг /КУС-ын ахлах багш/
“IoT-д суурилсан дөрвөн улирлын ухаалаг хүлэмжийн систем”
Илтгэгч: Х.Төгөлдөр, С.Хосбаяр, Н.Анужин, О.Сандагдорж, М.Жумдандаг, Э.Азбилэг /IoT -ийн 3-р курс/
Удирдагч: Ч.Ганбаатар /ХС-ын багш/

ТТ ТҮҮЛС ХХК-нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оны 7 сарын байдлаар 280 гаруй компаний 7000 гаруй суудлын, ачааны автомашин, мотоцикл, мопед, усан завь, комбайн, трактор, дамп болон нисдэг тэрэг зэрэг өөрөө явагч тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулан ажиллаж байна. Мөн байршил тогтоогч төхөөрөмжийг температур мэдрэгч, түлшний төвшин мэдрэгч, кард уншигч болон релей төхөөрөмжтэй хослуулан өөрөө явагч тээврийн хэрэгсэлд суурилуулах ажлыг хийж байна. Сүүлийн жилүүдэд ТТ түүлс ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн ухаалаг барилга, гэр ахуйн ухаалаг систем төслүүдийг Монгол улсын зах зээлд амжилттай хэрэгжүүлж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байгаа компани юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүйн инженер, энтрепренеруудыг дэмжин хөрөнгө оруулалт хийж уламжлал болгон SONOR X инновацын уралдааныг МХТС-тай хамтран зохион байгуулахаар болсон TT түүлс ХХК-ийн хамт олон болон оюун ухаан, цаг заваа гарган идэвхтэй оролцсон нийт МХТС-ийн оюутнууд, шалгаруулалт хийсэн шүүгч та бүхэндээ баярлалаа.


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.