Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол орон даяар иргэд, олон нийтийн инновацын санаачилгыг дэмжих зорилгоор анх удаа хэрэгжүүлсэн инновацын Mon-X нээлттэй хөтөлбөрийн “Demo day” буюу эцсийн шатны шалгаруулалт 2022 оны 12-р сарын 02-ны өдөр боллоо. Инновацын Mon-X хөтөлбөрт 21 аймаг, нийслэлээс нийт 251 төслийн санал ирснээс 3 шатны явцын сонгон шалгаруулалтаар 19 баг эцсийн шалгаруулалтад оролцох эрхээ аваад байв. Эцсийн шатны шалгаруулалт өрсөлдөөнтэй болж, ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын баг шилдэг 9 багийн нэгээр шалгаран, 20 сая төгрөгийн грантаар шагнууллаа.

Манай хүрээлэнгийн Арьс шир судлалын салбар, Металл машин судлалын салбарын дундын бүтээл "Үслэг боловсруулах бага оврын үйлдвэр" нэртэй төсөл нь боодол бохины үнэд хүрэхгүй, хаягдаж байгаа хонины нэхийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй эко-технологиор боловсруулж, ҮНЭТ БҮТЭЭГДЭХҮҮН болгох жижиг оврын үйлдвэрийг байгуулах бүрэн боломжийг олгох юм. Мөн түүнчлэн арьс боловсруулах тоног төхөөрөмжүүдийг дэвшилтэт “эвсэг” технологийн онолын мэдлэг болон практик дадлагыг хосолсон төлбөргүй сургалт дагалдана. Тус үйлдвэр нь өдөрт 15-20 ш нэхий эсвэл 120-150 ш хурганы арьс боловсруулж, хаягдал ус гарахгүй, цэвэрлэх байгууламж шаардагдахгүй, цэвэр ус, химийн бодисыг 60% хэмнэснээр хэвшмэл технологитой харьцуулбал үйлдвэрлэлийн зардал 50% багасгах давуу талуудтай. Энэхүү жижиг оврын үйлдвэр нь хөдөө орон нутаг болон хот, суурин газрын орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой хувь хүмүүс, хоршоо, ААН-д нэн тохиромжтой юм.

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Арьс шир судлалын салбар, Металл машин судлалын салбарын хамт олонд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын болон хөдөө, орон нутагт үйлдвэржилтийг бий болгох үйлст нь өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа