Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн профессор, багш, оюутнуудтай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт хийлээ
Уулзалтын үеэр МУ-ын Их Хурлын дарга Г.Занданшатар “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өгсөн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад веб, аппликейшн хосолсон “D-Parliament” платформын зорилго оршиж байгаа бөгөөд дэлхий нийтийн чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, нийгмийн шинэ хэв журам дэлгэрсэн өнөө цагт технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг илүү төгөлдөршүүлэхэд залуусын оролцоо, манлайлал чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр профессор, багш, оюутнуудын санал бодлыг хуваалцаж, тодорхой дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын дараа МУ-ын Их Хурлын дарга Г.Занданшатарт ШУТИС-ийн захирал Т.Намнан, бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.