Монгол Улсын Засгийн Газрын бодлого, хөгжлийн чиг хандлага, эрдэс баялаг, геодезийн салбарын өнөөгийн түвшин хэтийн зорилт, дээд боловсролын шинэчлэлтэй уялдуулан салбарын сургалт, судалгаа, хамтын ажиллагаа-шинэ хөгжилд зориулсан цуврал хэлэлцүүлгийн “Геодези, зураг зүй, газрын харилцааны салбарын сургалт, судалгаа, хамтын ажиллагаа – шинэ хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг Геологи, уул уурхайн сургууль, Геодезийн салбар салбар 2022 оны 11-р сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БХБЯ, ГХЯ, ЦХХХЯ, ЭЗХЯ, ГЗБГЗЗГ, Зэвсэгт хүчний 284-р анги, Баруун чиглэлийн төмөр зам, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, МГФЗЗХ, МГЗБХ, “Монмеп” ХХК, “Топкад” ХХК, “Бориг тэс” ХХК, “Хос алтан пирамид” ХХК, “Баясах сүрвей” ХХК, “Андореан” ХХК, “Климакс реферэнс” ХХК, “5D World” ХХК, “Даян тофо зураглал” ХХК зэрэг геодези, газрын харилцааны салбарын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, инженер, техникийн ажилтан, судлаачид оролцлоо.


Хэлэлцүүлгийг доктор, профессор Д.Оюунцэцэг, МУ-ын зөвлөх инженер, анхны төгсөгч Ч.Цэрэнбат нар удирдан явуулж, Геодези, зураг зүй, газрын харилцааны салбарын төрийн бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сургалт, судалгаа, хамтын ажиллагаа, хүний нөөц цаашдын хандлагын чиглэлээр 5 илтгэлийг хэлэлцүүлж, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Тус хэлэлцүүлэгт дараах илтгэлүүд тавигдсан:
Илтгэл - 1: ШУТИС-ийн хөтөлбөрийн хөгжүүлэлт
Д.Гэрэлт - Од /ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга/
Илтгэл - 2: Геодези, зураг зүйн салбарт хэрэгжүүлэх төрийн бодлого
С.Болороо /БХБЯ, ХБГХБХЗГ-ын Геодези зураг зүй, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн бодлого зохицуулалт хариуцсан шинжээч/
Илтгэл - 3: Геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээ
Д.Мөнхцэцэг /ГЗБГЗЗГ-ын Геодези, зураг зүйн хэлтсийн дарга/
Илтгэл - 4: Газрын харилцааны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээ
Ц.Ихбаяр /ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга/
Илтгэл - 5: Геодезийн салбарын сургалт, судалгааны өнөөгийн байдал
Э.Ганзориг /Геодезийн салбарын эрхлэгч/
Энэхүү арга хэмжээний үр дүнд геодези, зураг зүй, газрын харилцааны салбарын төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, ШУТИС, эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнуудын хамтарсан сургалт, судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, ажиллахаар шийдвэрлэв.
Зохион байгуулагч:
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Геодезийн салбар
ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа