Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ III олимпиадын хоёрдугаар шат 2022 оны 11-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р шатыг 2022 оны 10-р сарын 17-наас 21-ны хооронд онлайнаар зохион байгуулсан.
Олимпиадын хоёрдугаар шат 2021 оны 11 сарын 19-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн VI байр болох МХТС дээр болж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн МХТС, ЭХС, МТС, БАС, ГУУС, БУХС, МУИС-ийн ХШУИС, ШУС, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургууль, Глобал удирдагч ИС, Техник технологийн дээд сургууль, Технологийн дээд сургууль зэрэг нийт 14 их, дээд сургуулийн 141 оюутан амжилттай оролцож, өргөмжлөл, батламжаа гардан авлаа. Олимпиадын үйл ажиллагаанд дээр нэр дурдсан сургуулиудын 18 багш амжилттай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ. Олимпиадад оролцсон оюутнуудаас нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 2, тусгай байр 5 оюутан, ивээн тэтгэгчийн шагналаар 5 оюутан шалгаруулж шагналаа.
Мөн ивээн тэтгэгчийн шагналаар
Энэ жилийн олимпиад өмнөх жилийн олимпиадаас илүү өргөн цар хүрээтэй болсоноороо онцлог байлаа. Олимпиадад оролцсон сургуулиуд, оюутнуудаа бэлтгэн оролцуулсан болон зохион байгуулсан багш нартаа, амжилттай оролцсон оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Эрдмийн үйлс түгэн дэлгэрэх болтугай!




Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.