ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль (МехТС)-ийн Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын үйлчилгээг хамрах хүрээнд 2022 оны 05-р сарын 02-оос 7-ны өдрүүдэд ISO 9001:2015 “Чанарын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлснээс хойш тасралтгүй хэрэгжүүлж, сайжруулж ирсэн.
Зургаа дахь удаагийн энэхүү арга хэмжээ нь:

Тус хөтөлбөрийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, хөтөлбөрт өөрийн үнэлгээ хийх жишиг арга зүйн сургалтыг танхим болон цахимаар хослуулан сургуулийн хөтөлбөр хариуцсан профессоруудад оров. Мөн сургуулийн нийт оюутнуудад ХУД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуулийн сургалт олон нийтийн ажил хариуцсан мэргэжилтнүүд ирж лекц уншин, нээлттэй санал асуулга өрнүүлэв. Мөн нийт багш, ажилчдыг хамруулан их цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 120-иод багш, ажилчид, өглөө 0800 цагаас 1400 цагийн хооронд өрөө тасалгаа, коридор, лаборатори, анги танхим, мөн сургуулийнхаа гадна талын 50 метр дэхь талбай, гудамж, замыг бүрэн цэвэрлэв.

Чанарын менежментийн тогтолцооны стандартыг анхлан хэрэгжүүлэгчдийн нэг болсноороо бид туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан, инженерийн боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, сургалтын чанар, орчны аюулгүй байдлыг ханган энэ удаагийн арга хэмжээг ийнхүү амжилттай, үр дүнтэй зохион байгуулав.


Үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй нэвтрүүлж буй хамт олондоо баярлалаа.
МехТС-ИЙН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨЛ
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ