ШУТИС-ийн багш, ажилчдаас бүрдсэн баг 2020 оны 02 дугаар сарын 14-15-ны өдөр Хан Хэнтийн нурууны ноён оргил “Асралт хайрхан”-д аялаад ирлээ. “Асралт хайрхан” нь Хан Хэнтийн уулсын хамгийн өндөр оргил бөгөөд далайн төвшнөөс дээш 2800м өндөр өргөгдсөн, өвлийн аялал, өвлийн алхалт хийхэд тохиромжтой, уулчдын босго хайрхан хэмээн онцлогдох, онгон дагшин байгаль бүхий нутаг юм.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, багш хамт олны дотор аяллын клуб, хамтлагууд олон жилийн түүхтэй хөгжиж ирсэн бөгөөд 1970-1980-аад оноос профессор, спортын мастер Ж.Гэрэлхүү ахлагчтай “Уул, ус” клубт багш, оюутнууд олноор оролцож Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газрууд болон хилийн дээс алхан аялж байжээ. Мөн ШУТИС-ийн Ахмадын зөвлөлөөс жил бүр уламжлал болгон аялал зохион байгуулж байна. Дээрх аялалд амжилттай оролцсон хүмүүсээс спортын зэрэг цол, мастер болсон хүмүүс цөөнгүй бий.
Асралт хайрханд гарах зорилготой энэ удаагийн аяллын өмнө нийт нутгаар цас их хэмжээгээр орж, хүйтэн ширүүн салхитай байсан ч аяллын багийн нэгдмэл зорилгын хүчээр бартаа саад, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлийг даван туулж хайрхандаа бараалхав.
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед шинэ корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, байгалийн сайхан цэвэр агаарт аялж, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихийг уриалж байна.
ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ