Дэлхийн ХДХВ/ДОХ-тэй тэмцэх өдрийг угтсан өдөрлөг зохион байгууллаа

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв, Оюутны соёл үйлчилгээний алба, Оюутны холбоо, Залуучуудын Улаанзагалмайн клубийн гишүүд, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн БЗДХӨ кабинеттай хамтран Дэлхийн ДОХ/ХДХВ-тэй тэмцэх өдрийг угтан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 10:00 цагаас 14:30 цагийн хооронд 5 өртөөт үйл ажиллагааг зохион байгууллаа.

1-Р ӨРТӨӨ Сурталчилгааны материал тараах 150 ш, хамгаалах хэрэгсэл 10 хайрцаг /БЗДХӨ-ыг таниулах, хамгаалах талаар мэдлэг олгох/            

2-Р ӨРТӨӨ 2019 оны 11 дүгээр сарын 22-нээс 11 дүгээр сарын 28-ны  хооронд ШУТИС-ийн нийт оюутан залуусын дунд бүтээлийн уралдаан зарлаж тус өдөрлөгийн үеэр шагнал гардууллаа. 1-р байр Б.Баярцэцэг БАС-II курс, 2-р байр Ц.Батбүжин ЭХС-II курс

 

 

3-Р  ӨРТӨӨ ХДХВ/ДОХ, Тэмбүүгийн түргэвчилсэн тестээр үнэ төлбөргүй 50 оюутанд шинжилгээ, зөвлөгөө өгч ажилласан. /СБД-ийн ЭМТ-ийн БЗДХӨ кабинет/

4-Р ӨРТӨӨ Хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ 49 хүнд үзүүлсэн. /98 аяга/

 

5-Р ӨРТӨӨ АХА тэмцээнд 50 гаруй оюутан оролцож 1, 2, 3, 4, 5, 6-р байр шалгаруулж бэлэг дурсгалын зүйл гардуулсан.

1-р байр Б.Адъяа-Очир ХШУС-ҮЭ

2-р байр Б.Мягмар-Эрдэнэ ЭХС –ДПА

3-р байр А.Отгонжаргал ЭХС-ДПА

4-р байр Э.Чоглоонамжил ЭХС-ДПА

5-р байр Э.Гүндсамбуу БАС

6-р байр Г.Цогмаа ҮТС-ХЧАБ

Тус өдөрлөгийн үеэр Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг ЭМТ-ийн их эмч Г.Анхцэцэг, ЗУЗК-ийн гишүүн Н.Лхагвадулам,Ч.Урангоо, Ш.Эльмира, Б.Лүмсүрэн нар хамтран ШУТИС-ийн 1-р байрны 303 тоот, 2-р байрны 422 тоот лекцийн танхим, 2-р байрны 3 давхрын задгай талбай,1-р байрны Урлаг заалны гадна талбай, Номын сангийн 4 давхрын нийт 200 гаруй оюутан залуучуудад мэдээлэл хүргэж, сурталчилгааны материал тарааж, мөн мэдлэг шалгах зорилгоор асуулт асууж 6 оюутныг шагнаж урамшууллаа.

 

ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ