
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар Алтангадас одонгоор ШУТИС-ийн БАС-ийн ахмад багш Л.Пүрэв, ГУУС-ийн ахлах багш Ж.Оюунаа, ХШУС-ийн ахлах профессор И.Сүхбаатар, ГХС-ийн ахлах профессор Г.Томтогтох, Хөдөлмөрийн хүндэт медалиар ГУУС-ийн профессор Б.Мөнхцэнгэл шагнагдсаныг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.



Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУТИС-ийн ЭХС-ийн ахмад профессор Н.Дашням, Алтан гадас одонгоор ШУТИС-ийн ХШУС-ийн ахмад профессор Я.Базарсад тус тус шагнагдсаныг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат гардуулан өгч баяр хүргэлээ.


Эрдэмтэн багшийнхаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нийт хамт олныхоо өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
“Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 33 дугаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг буюу “ТИКА”-ийн хөтөлбөрийн зохицуулагч ноён Мустафа Бүтүнийг хүлээн авч уулзав.
Монголын оюутны спортын холбооны IX чуулганд оролцож байна
ШУТИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
ШУТИС-ийн шатрын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв