ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, тенологийн номын сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, элсэгчдэд зориулсан танилцуулга сургалт, ерөнхий эрдмийн номын үзэсгэлэн, ОУ-ын техник технологийн шинэ ном, цахим ном, сэтгүүлийн үзэсгэлэн гаргалаа.
“Монголын соёл, урлагийн ажилтаны өдөр”-ийг тохиолдуулан номын санч, мэдээллийн ажилтнуудын дунд “Нээлттэй номын сан ба сургалт, судалгааны орчин” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж тус арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, ШУТТНС, БуХС, МХТС, МехТС, ҮТС, ОрТС-ийн номын санч, мэдээллийн ажилтнууд оролцож, “Үйлчилгээний ажилтны ёс зүй” сэдвээр профессор С.Төгс, “Үүлэн технологи гэж юу вэ?” сэдвээр “Волвес” ХХК-ны мэргэжилтэн Б.Гантулга нар илтгэл тавьж, санал солилцов.

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд номын санч, мэдээллийн ажилтнуудын илтгэлүүдийг хэлэлцүүлж “Судалгааны бүтээлийн лавлагаа мэдээлэл”, “Номын сангийн мэдээллийн хүртээмж, хангамж” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

Мөн ШУТНС-ийн хамт олноо манлайлан, үр бүтээлтэй ажилласан номын санчдыг шалгаруулж, Монголын номын сангуудын консорциумын “Тэргүүний номын санч” цол тэмдэг, ШУТИС-ийн БУХС, МХТС, МехТС, ҮТС, ЭХС-ийн Захирлын нэрэмжит шагналуудаар өргөмжлөгдөв.

Шинжлэх ухаан, технологийн номын сан
Оюутны “Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл” шалгаруулах хурал амжилттай болж өнгөрлөө
Чихрийн шижинтэй тэмцэх өдөрлөг зохион байгууллаа
“Учёные будушего” олон улсын төслийн хүрээнд ШУТИС-д цуврал лекц зохион байгууллаа.
Англи хэлний уламжлалт 31 дэх олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо