Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс дипломат харилцаа тогтоосны 78 жилийн ой, Солонгосын Хөдөлмөрийн Нам байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан уулзалт, ярилцлага Шинжлэх ухаан, технологийн их сургуульд боллоо.
Арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн ректор Т.Намнан БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Жон Мин Догийг хүлээн авч уулзав. Уулзалтаар ШУТИС болон Ким Чекийн нэрэмжит Технологийн их сургуулийн хооронд тогтоосон хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Оюутан залуусын оролцоотой зохион байгуулагдсан уулзалт, ярилцлагын үеэр судлаач Ц.Буянцогтоо болон илтгэгчид БНАСАУ-ын талаар товч танилцуулга хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.
Мөн ахмад дипломатч, Элчин сайд П.Үржинлхүндэв, ахмад судлаач, хурандаа Д.Жаргалсайхан нар хоёр улсын хамтын ажиллагааны талаар өөрсдийн дурсамж, туршлагаас хуваалцаж, оюутнуудын сонирхсон асуултад хариулан чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Энэхүү уулзалт, ярилцлага нь оюутан залууст хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл авах, ахмад дипломатч, судлаачдын туршлагаас суралцах, олон улсын харилцааны талаарх мэдлэг, ойлголтоо өргөжүүлэх боломж бүрдүүлсэн юм.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.