Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр инженерийн боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Шинжидай металл” ХХК-ийн захирал Дэмбэрэлийн Болоржаргалд ШУТИС-ийн Хүндэт профессор цол олголоо.
Хүндэт профессор цол гардуулах ёслол 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ШУТИС-ийн 203 тоот өрөөнд болж, ШУТИС-ийн захирал Т.Намнан хүндэт цолыг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Д.Болоржаргал нь 2016 оноос ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуультай хамтран ажиллаж, металлурги, металлын технологи болон машин үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн юм.
Тэрээр оюутнуудын сургалтын төлбөрт тэтгэлэг олгох, үйлдвэрлэлийн болон танилцах дадлагыг өөрийн үйлдвэрийн баазад зохион байгуулах, үйлдвэрлэлийн технологи, үйл ажиллагаатай танилцуулах зэргээр ирээдүйн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн зарим оюутныг цалинтай дадлагажуулж, төгсөгчдийг үйлдвэрлэлийн бодит орчинд ажиллахад бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.
Түүнчлэн ШУТИС-ийн сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, лабораторийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах, хаягдал зэс болон хөнгөнцагааныг дахин боловсруулах технологи, металлургийн үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх чиглэлээр судлаач, багш нартай хамтран ажиллаж иржээ.
Их сургуулийн сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ инженер техникийн мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдэд тогтмол оролцож, “Монгол инженер” улсын тэмцээн болон бусад инженерийн уралдаан, арга хэмжээг ивээн тэтгэн дэмжиж ирсэн нь түүний их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийн нэг юм.
ШУТИС-ийн зүгээс Д.Болоржаргалын инженерийн боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хүндэт профессор цол хүртсэнд баяр хүргэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.