Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) оюутан, суралцагчдын чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх, хамтын ажиллагаа, манлайллыг дэмжих зорилготой оюутны клубүүдийн нээлттэй өдөрлөг, шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 21-26 ны хооронд зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд клубүүд шинэ оюутнуудад клубийн үйл ажиллагааг танилцуулга, шинэ элсэлтээ авч хичээлийн 1, 2, 4, 6 дугаар байрууд болон ШУТИС-ийн open air талбайд тус тус зохион байгуулагдлаа. Клубүүд цахим элсэлт авч ажиллав. Өдөрлөгт нийт 20 гаруй клуб оролцож, урлагийн чиглэлийн 5, сайн дурын 6, мэргэжлийн чиглэлийн 9 клуб өөрсдийн үйл ажиллагаа, онцлог, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, олон улсын “Global Volunteer” хөтөлбөрийг танилцууллаа. Арга хэмжээнд 1, 2-р курсийн суралцагчид идэвхтэй оролцож, сонирхол, мэргэжлийн чиглэлдээ нийцсэн клубүүдтэй танилцан элсэх хүсэлтээ бүртгүүлэв.

2026 онд шинээр байгуулагдсан клубүүд
2026 онд оюутнуудын санаачилгаар Номын сангийн дэргэдэх номын клуб, Ажилчин зөгий клуб, VolSci клуб, Сэтгэл зүйн клуб, Явган алхалтын клуб гэсэн 5 шинэ клуб байгуулагдан анхны элсэлтээ зохион байгууллаа. Шинэ клуб тус бүр ойролцоогоор 20 гаруй гишүүн элсүүлсэн бөгөөд нийтдээ 100 гаруй оюутан шинэ клубүүдийн гишүүн боллоо.

Урлагийн клубүүд тоглолтоо хийж, ур чадвараа харуулан шинэ гишүүдээ элсүүллээ.

Клубүүдийн элсэлт цаашид үргэлжлэх тул сонирхсон суралцагчдыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Оюутан та сонирхол, авьяас чадвараа хөгжүүлж, шинэ боломжийг нээхийн тулд клубийн үйл ажиллагаанд нэгдээрэй!
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.