ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хүнсний Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн Шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэнгийн нэрэмжит мэргэжил сурталчилах “Дэвжээ” тэмцээн 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд “Урлаг” танхимд амжилттай болж өндөрлөлөө. Профессор Л.Дамдинсүрэн тэмцээнийг нээж, хүнсний мэргэжлээр суралцагч оюутнуудад мэргэжлийн онцлог, агуулгыг гүнзгий таниулах, онолын мэдлэгийг батжуулан технологийн хөгжлийн чиг хандлагыг төсөөлөх, мэдлэг эзэмших, ашиглах идэвхийг дээшлүүлэх, хамт олныг төлөвшүүлэх зорилготойг онцлон тэмдэглэж, оролцогч багуудад амжилт хүслээ.


Энэ тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад “Хүнсний аж үйлдвэр-бидний ирээдүй” сэдэв бүхий өвөрмөц хөтөлбөртэй байлаа. Тэмцээнд ҮТС-ийн хүнсний мэргэжлээр суралцагч оюутнуудаас бүрдсэн багууд өрсөлдөж, Хүнсний технологи мэргэжлийн “FTE” баг түрүүлэн, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн “Пирамид” баг 2-р байр, Хүнсний үйлдвэрийн менежмент мэргэжлийн “Шийдвэр гаргагчид” баг 3-р байр эзэллээ.
Мэдээлэл оруулсан: Ц.Сэлэнгэ
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК, БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуультай “Нүүрсний боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings Co.,Ltd болон TusPark-д айлчиллаа.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичиг, “Нүүрстөрөгчийн саармагжилт, эрчим хүчний системийн шилжилт” (CNEST) олон талт хамтарсан судалгааны хөтөлбөрийн гэрээг байгууллаа.
Цусны донорын өдөрлөг