ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 02 дугаар сарын 26                                     Дугаар: 05                             Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1620 цагт өндөрлөв. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн дэд захирал П.Булга, ХШУС-ийн дэд захирал А.Сарнай, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, БАТС-ийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөөтэй болон томилолттой: Захирал Б.Очирбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг нар, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү.

Хэлэлцсэн асуудал:

1. “Робокон-2019” тэмцээн зохион байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

2. ҮТС-ийн нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөрийг олон улсын ASIIN байгууллагаар магадлан итгэмжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хүсэх

            ҮТС-ийн дэд захирал П.Булга 

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

3. Бусад асуудал:

  • ШУТИС-ийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2019-2021)

ХХТГ-ын дарга Ж.Арслан

  • Их сургуулийн захирлуудын олон улсын форум зохион байгуулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын бэлтгэлийг бүрэн хангах, олон улсын тэмцээн манай оронд зохион байгуулагдахтай холбоотой бусад бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг ажил хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгов.

2. “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” бакалавр, магистрын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх саналыг дэмжиж, санхүүжилтийн асуудлыг ажил хэргийн шугамаар эргэж ярилцахаар нээлттэй үлдээв.

3. ШУТИС-ийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр (2019-2024 он)-ийн төслийг дэмжиж, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

4. Их сургуулиудын захирлуудын олон улсын форум зохион байгуулах ажлыг дэмжиж, ажлын хэсэг байгуулж холбогдох зохион байгуулалтыг хийж ажиллахыг ЭШХАЭ дэд захирал Т.Намнанд үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР