2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал ДаТС-ийн Хичээлийн 2 дугаар байрны 401 тоот өрөөнд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Банзрагч, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар оролцов. ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. ШУТИС-ийн Оюутны байрны журмыг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Хоёр. ШУТИС-ийн Оюутан суралцагч сургуулийн орчинд цагаар хөдөлмөр эрхлэх журмыг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Гурав. Техникийн шинжилгээний төв байгуулах тухай асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Дөрөв. ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
Бусад асуудал:
Хонг Конг-д болох “ABU ROBOKON-2026” тэмцээнд оролцох МХТС-ийн баг бүрэлдэхүүний зардалд бүрэлдэхүүн сургууль тус бүрээс 1,500,000 төгрөг гаргахыг дэмжив.
2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 4 дүгээр сарын 14-ний ээлжит бус хурлын тэмдэглэлээс...
2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...