2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 10:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамирыг төлөөлж ХШУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Отгондорж, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар онлайнаар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Бусад асуудал:
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг: ШУТИС-ийн Хүүхэд хамгааллын бодлогыг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.
Хоёр: ШУТИС-ийн Чанарын менежментийн тогтолцооны удирдлагын дүн шинжилгээний журам, Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитын журмыг Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад Ректорын тушаалаар батлахыг дэмжив.
Бусад асуудал:
Нэг: ШУТИС-ийн Чанарын 7 хоног арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг “Чанарын гарын авлага” гэх мэт холбогдох дүрэм, журам, баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлэхээр тогтов.
Хоёр: УБ марафонд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцохыг дэмжив.
Хурал 13:00 цагт дуусав.
Захиргааны удирдлагын газар
2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 4 дүгээр сарын 14-ний ээлжит бус хурлын тэмдэглэлээс...
2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...