ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн нь ХААИС-тай хамтран “Монголын Хөдөө Аж Ахуйн Бирж” ТӨХХК-иас 2022 оны 3 сарын 28-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулсан Биржийн итгэмжлэгдсэн агуулахын түүхий эд хариуцсан ажилтныг чадавхжуулах “Биржийн бараа кодлогч”-ийн сургалтыг явууллаа.
Энэхүү сургалтад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн агуулахын болон хоршооны 20 ажилтан хамрагдсан. Сургалтаар Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) С.Цэрэндулам, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш доктор (Ph.D) Л.Норовсүрэн нар онолын мэдлэг олгохоос гадна ХҮСХХ-ийн Сорилтын төв болон ХААИС-ийн лабораториудад түүхий эдийн нэр төрөл бүр дээр сорьц шинжлэх дадлага хийв.
Биржийн итгэмжлэгдсэн агуулахын түүхий эд хариуцсан ажилтнууд энэхүү сургалтад хамрагдсанаар малын гаралтай түүхий эдийн шинж чанарыг тодорхойлох, ангилах, стандарт, техникийн шаардлагыг таниулах, ноос ноолууран ширхэгтийн голч, чийгийг тодорхойлох шинжилгээний арга зүйг эзэмшихээс гадна биржийн барааны тодорхойлолт, кодлолт, биржийн арилжаанд хэрхэн орох, арилжааны программд ажиллах, итгэмжлэгдсэн агуулахын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж ажиллах зэрэг мэдлэг чадвартай болсон. Энэхүү мэдлэг чадварыг эзэмшсэнээр малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, хадгалалтын чанарын хяналт сайжрах юм. 

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа