ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирал “Хятад хэлний ярианы булан”-аараа ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудад олон улсын хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт шалгуулагчаас юу шаарддаг, хэрхэн бүтээлчээр бэлдэх, шинэчлэгдсэн хятад хэлний түвшин тогтоох ярианы HSKK шалгалтын агуулгыг таниулах зорилготой ГХС-ийн хятад хэлний С.Анужин багшийг урьж “HSK шалгалтад бэлтгэх арга туршлага” хэлэлцүүлэг лекцээ зохион байгууллаа.

Клубийн зөвлөх багш маань тус хэлэлцүүлэг лекцээр ярилцах сэдвийг бидэнд танилцуулж эхлүүлэв.
Зочин илтгэгч: С.Анужин багш
-HSK, HSKK шалгалтын шаардлага
-HSK, HSKK шалгалтад бэлдэж байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа
-Шалгалтад хэрхэн бэлдэх
-Шалгалтад бэлдэх арга замууд зэрэг сэдвүүдээр бидэнтэй ярилцлаа.

Хятад хэл сурч буй оюутан залууст нэн шаардлагатай сэдвээр ярилцсан нь шалгалт өгөхөөр төлөвлөж буй оюутнуудад эртнээс хэрхэн системтэй болоод үр дүнтэйгээр бэлдэх, өөрийн суралцах арга барилаа олж аван шалгалтад бэлдэх зэрэг өөрийн суралцсан арга, туршлагаа бидэнтэй хуваалцсан цаг үеэ олсон үр дүнтэй лекц болсонд клубийн нийт гишүүд оюутан залуусын өмнөөс зөвлөх багш болон зочин илтгэгч багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Уг арга хэмжээнд ГХС-ийн хятад хэлний бэлтгэл хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн хятад хэлний ангийнхан, ХШУС, ГУУС, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн болон клубийн бусад идэвхтэн 50 орчим гишүүн оюутан идэвхтэй оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутан төгсөгч, профессор багш нар, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ
ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ
2021-03-26
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа