Уулзалтын зорилго юу байв?
Хугацаа болон оролцогчид хэн байв?
Уулзалт хэрхэн зохион байгуулагдав? Уулзалт нь доорх 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан.
1-р үе шат: ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, БАТС-ийн дэргэдэх Тана лабораторийн эрдэмтэд өөрийн судалгаа, шинжилгээний ажлыг танилцуулав. Үүнд:
|
1 |
Сэдэв: “Triple-Helix Model of Innovation”-н тухай Илтгэгч: Ч.Баасандаш багш (БАТС-ийн профессор) |
|
2 |
Сэдэв: “ШУТИС-ийн хөгжүүлж буй технологи, инновац” Илтгэгч: Н.Бадрах (ШУТИС-ийн Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн) |
|
3 |
Сэдэв: “Шинэ материалын судалгаа, инновац” Илтгэгч: С.Төгс багш (БАТС-ийн профессор) |
|
4 |
Сэдэв: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын STEAM боловсролыг дэмжих инновац” Илтгэгч: Х.Загарзүсэм багш (ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ЭНБД) |
|
5 |
Сэдэв: Нүүрсний уурхайн хөрс хуулалтын шаврыг барилгын материалд ашиглах боломж (Хэнтий аймгийн Чандганы уурхайн жишээн дээр) Илтгэгч: Д.Сүнжидмаа (ШУТИС-ийн Барилгын дэвшилтэт материал бүтээц эдлэлийн судалгааны төвийн Захирал доктор) |
|
6 |
Сэдэв: “Химийн бодисыг орлуулах дэвшилтэт технологи” Илтгэгч: Д.Одончимэд (Тана лабораторийн захирал) |
|
* ШУТИС-ийн эрдэмтдийн хөгжүүлж байгаа 20 орчим инновац, технологийн танилцуулгыг постероор дэлгэн харуулав. Мөн бусад 95 инновац, технологийн мэдээллийг тараах материалаар өгөв. |
|
2-р үе шат: Уулзалтад оролцогч талууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Эрдэмтэн багш нар өөрсдийн сонирхсон асуултыг асууж, саналаа хэлэв. Хэнтий аймгийн удирдлагууд ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах хүсэл сонирхол өндөр байгаагаа илэрхийлэн, аймгийн хэмжээнд ямар асуудлуудад илүү төвлөрч ажиллах шаардлагатай байгаа талаар, улмаар ямар чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаа, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх талаар БАТС-ийн удирдлагуудтай санал солилцов.


Уулзалтын үр дүн юу байв? Уулзалтад оролцогч талууд Хэнтий аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийн төлөө дараах тэргүүлэх 3 чиглэлд болон боловсрол, нийгмийн хүрээнд бусад чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлон тодорхойлов. Үүнд:
Цаашид яах вэ?
Хэнтий аймгийн удирдлагууд болон ШУТИС-ийн БАТС-ийн удирдлагууд 2022 оны 3-4-р сард “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулахаар хэлэлцсэн ба хамтын ажиллагааны хүрээнд цаашдын уулзалт, хэлэлцүүлгүүд болон холбогдох бусад ажлуудыг төлөвлөж байна.


ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа