Монгол улсад үндэсний худалдаа, нийтийн хоолны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбарын түүхэн сургамж, ололт амжилт, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх зорилгоор ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль нь ХХААХҮЯ, ГХЯ, УБ хотын захирагчийн ажлын алба, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ХҮИС, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран “Монголын худалдаа 100 жил: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ба шим тэжээлийн асуудал” үндсэн хоёр салбар хуралдаантайгаар 2021.12.15-ны өдөр танхим ба цахим хэлбэрээр зохион байгууллаа. “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ба шим тэжээлийн асуудал” хуралдаанд салбарын эрх зүйн орчин, түүний шинэчлэл, төлөвлөлт, хүний нөөц, хүнсний хангамж, хоол үйлдвэрлэлд шим тэжээлийн тулгамдсан асуудал болон нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг дагасан хоол үйлдвэрлэл, хүнсний хэрэглээний чиг хандлагын талаарх илтгэлүүдийг хэлэлцэв. Тус салбар хуралдаанд танхимаар 25, цахимаар 90 гаруй оюутан, судлаач, багш, мэргэжилтнүүд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэн, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал зөвлөмжийг боловсрууллаа. Хуралд оролцогчдын зүгээс хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын улсын III чуулган, хүний нөөцийн шаталсан сургалт, эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулах зэрэг олон санал гарав.
Түүнчлэн 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бүхий “Орчин цагийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар-100 жил” сэдэвт эмхэтгэлийг ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг”-ийн тусгай дугаар болгон хэвлүүлэв.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.exportmongolia.org/trade100/ платформоос үзэх боломжтой.


ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа