ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Ж.Цэвээнжав нь боловсролын салбарт 1975 оноос одоог хүртэл МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д багш, орлогч декан, декан үүрэг гүйцэтгэгч, тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор, профессор, зөвлөх профессор зэрэг ажлуудыг тасралтгүй 46 дэх жилдээ гүйцэтгэж үр бүтээлтэй ажиллаж байна. Геологи-хайгуул, өрөмдлөг, уул уурхай, усны аж ахуй, газрын тос, хийн түлшний зэрэг олон чиглэлээр сургалт-судалгааны ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж ирсэн бөгөөд 2000 гаруй инженер бэлтгэхэд биечлэн оролцож, 200 шахам баклаврын, 50 гаруй магистрын, 6 докторын ажлыг удирдаж, хамгаалуулсан, онол-арга зүй, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ-судалгаа, мэдээлэл-сурталчилгаа, соён гэгээрүүлэлтийн зэрэг нийтдээ 660 гаруй бүтээл туурвиж нийтлүүлсэн, бүхэлдээ 60 000 гаруй цагийн сургалт-судалгааны ажлыг амжилттай, үр бүтээлтэй хийснийг нь үнэлж Монгол Улсад Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-нд “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргэж ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон бусад удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Ж.Цэвээнжав багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав