ГХС-ийн ХХШС-ын багш Б.Байгалмаа, Я.Оюунцэцэг нар нийгмийн хариуцлагын хүрээнд, хоёр оны заагт “Эрдэм хотхон”-ы хүүхэд багачуудад зориулан, англи хэлний богино хугацааны, үнэ төлбөргүй сургалтыг санаачлан амжилттай зохион байгууллаа.\
Сургалтад хэлний мэдлэгийн түвшний хувьд харилцан адилгүй 9-13насны 13 сурагч хамрагдаж багш нар нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан, хүүхэд нэг бүрд хүрч ажиллахыг хичээлээ. Сургалтын төгсгөлд, сүүлийн хичээлийг “Нээлттэй хичээл” хэлбэрээр зохион байгуулж, эцэг эхчүүдийн төлөөллийг урьж суулган, сурагчдын шинээр сурч мэдсэн зүйлсийг үзүүлж, цаашид англи хэл сурахад анхаарах зөвлөмж болон ашиглах линк, сайтуудын жагсаалтыг өгч, сургалтын үр дүнг тайлагналаа.

Сургалтад хамрагдсан хүүхдүүдийн аюулгүй байдал, тав тухад санаа тавьж анги танхимаар хангасан БУХС-ийн хичээл зохицуулагч Дарьсүрэн, сайн дураараа тусалж англи хэлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан ТТО хөтөлбөрийн оюутан Хүслэн, Пүрэв-Эрдэнэ, Эрдэнэжаргал, Цэнгүүн нарт болон сургалтыг гардан явуулсан хоёр багшдаа талархал илэрхийлье.


ГХС, ХХШС
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа