БНТУ-ын Сивас Жүмхүретийн их сургуультай 2019 оноос Европын холбооны Ерасмус+ хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 1 багш, 1 оюутан, 8 ажилтан тус их сургуульд сургалтанд хамруулан ажиллаж байна. Цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх мөн хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2021 оны 11 сарын 17-ны өдөр ЭШХА эрхэлсэн дэд захирал Т. Намнан, Сивас Жүмхүрет их сургуулийн ректор Алийм Илдиз нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр их сургууль цаашид хамтарсан судлагаа, багш, оюутан солилцоо мөн хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Энэ хүрээнд тус их сургуулийн Холбооны факультаттай мультимедиа 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Мөн Ерасмус+ хөтөлбөрийг 2022 онд үргэлжлүүлэхээр боллоо.

Дашрамд дурдахад Сивас Жүмхүрет их сургууль нь 1974 онд байгуулагдсан бөгөөд 16 сургууль, 4 хүрээлэн, 5 коллеж, 13 МСҮТ болон 12 судалгааны төв, 55 мянган оюутантай Турк улсын төв хэсэгт байрлах томоохон их сургуулийн нэг юм.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа