Япон хэл суралцагч оюутан залуус, сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, япон хэлний сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын сургууль, япон хэлний сургалтын төв, хувийн сургуулийн хоорондын харилцааг өргөжүүлэх, бэхжүүлэх, мэдээлэл солилцох, харилцан туршлага хуваалцах зорилгоор япон хэлний 27 дахь удаагийн уран илтгэлийн тэмцээн 2021 оны 11-р сарын 07-ны өдөр гурван үе шаттай амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнийг COVID-19 цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг баримталж, үзэгчгүйгээр цахимаар зохион байгуулж шууд дамжууллаа.
Нийт 18 ерөнхий боловсролын сургууль, япон хэлний сургалтын төв болон хувийн сургуулиас 33 сурагч, 8 их, дээд сургуулийн нийт сургуулиас 15 оюутан оролцсоноос сүүлийн шатанд ерөнхий боловсролын сургууль, япон хэлний сургалтын төв болон хувийн 10 сургуулийн 10 сурагч, 6 их, дээд сургуулийн 8 оюутан шалгарч, илтгэл тавьж мэдлэг чадвараа сорьцгоолоо.
Тэмцээнийг Монголын Япон Хэлний Багш нарын Холбооны тэргүүн Э.Батжаргал нээж, оролцогчдод амжилт хүсэн, мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Тус тэмцээнд их, дээд сургуулийн ангилалд нэгдүгээр байрыг МУИС-ийн “Нагоя их сургуулийн хууль эрх зүй боловсрол, судалгааны төв”-ийн оюутан Х.Цээсүрэн, хоёрдугаар байрыг ШУТИС-ийн “Инженер технологийн дээд боловсрол төсөл, Бакалаврын хамтарсан хөтөлбөр”-ийн оюутан Э.Мөнхбаяр, гуравдугаар байрыг “Монгол Японы Залуучуудын Хамтын ажиллагааг дэмжих төв”-ийн оюутан Г.Дагвасүмбэрэл, тусгай байрт ШУТИС-ийн “Инженер технологийн дээд боловсрол төсөл, Бакалаврын хамтарсан хөтөлбөр”-ийн оюутан Т.Чойжанцан нар эзэллээ.
Нэгдүгээр байр эзэлсэн Х.Цээсүрэн, тусгай байр эзэлсэн Т.Чойжанцан нар JENESYS хөтөлбөрөөр “Япон улсад аялах эрхийн бичиг” гардав. Хоёр ба гуравдугаар байранд орсон оюутнууд гэрчилгээ болон эрхийн бичиг, оролцсон нийт оюутнууд дурсгалын зүйлээр тус тус шагнуулав. ШУТИС-ийн ГХС-ийн АСС-ын япон хэлний 4-р дамжааны оюутан Д.Цогзолбоо амжилттай оролцож дурсгалын зүйлээр шагнуулав.
Тус тэмцээний шүүгчээр Монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яамны Соёл мэдээллийн хэлтэс Танака Рёо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн зөвлөх, ЖАЙКА-гийн мэргэжилтэн Ониши Ёшифүми, Монгол-Японы худалдааны танхим ТББ-ын тэргүүн Тамба Кожи, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн япон хэлний сургалтын тасгийн эрхлэгч Э.Эрдэнэцэцэг нар ажиллалаа.
ШУТИС-ийн ГХС-ийн АСС-ын япон хэлний 4-р дамжааны оюутан Д.Цогзолбоо
ГХС-ийн АСС-ын япон хэлний баг
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа