Ковид19 халдварын цар тахлын дараах шинэ нөхцөл байдлын тулгамдаж буй асуудлыг эрдэмтэн судлаачдын нөөц бололцоонд тулгуурлан шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа, инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах уулзалтад ХӨСҮТ-өөс Ерөнхий захирал Ц.Билэгсайхан, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам, Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн, Мэдээлэл технологийн албаны дарга Б.Оюунтуяа, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Н.Наранбаатар нар,
ШУТИС-иас Захирал Б.Очирбат, ЭШХАЭрхэлсэн дэд захирал Т.Намнан, СХОЭрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ХШҮЭрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, БАТС-ийн ЭНБД Ч.Баасандаш, ҮТС-ийн ЭНБД М.Пүрэвжав болон бусад профессор багш нарын төлөөлөл оролцлоо.
ШУТИС-ын Захирал Б.Очирбат ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан нарын үзэглэсэн энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
Профессор багш, судлаачид Та бүхэн ХӨСҮТ-тэй дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлын санал байвал Эрдэм шинжилгээ, инновацийн газарт ирүүлнэ үү.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР,
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа