Монголын Шинжлэх Ухааны Академийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлын тайлан болж өнгөрлөө

Монголын Шинжлэх Ухааны Академийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлын тайлан

 

Монголын Шинжлэх Ухааны Академийн 100 жилийн ойн хүрээнд МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨР-ийг угтаж зохион байгуулсан, Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн нэрэмжитМЕНЕЖМЕНТ БА ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургууль, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Монгол улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Мандах их сургууль, Соёл урлагийн их сургууль. Соёлын сургууль, Төмөр замын дээд сургууль, БНХАУ-ын Shejiang их сургууль зэрэг нийт 10 их сургуулийн 36 илтгэл ирүүлснээс I шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан болно. II шатны шалгаруулалт, эрдэм шинжилгээний бага хурал хэлбэрээр зохион байгуулагдаж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулсан болно. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:

  • ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн багш Ц.Энхтуул тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 1 сая төгрөг
  • Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга, доктор (Ph.D)  Б.Дөлгөөн, МУИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, доктор (Ph.D) М.Мэнд-Амар нарын хамтарсан илтгэл дэд байр эзэлж, Өргөмжлөл, 500000 төгрөг
  • Санхүү эдийн засгийн их сургуулийн  Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б.Идэрсүрэн, докторант С.Сайн-Од, Б.Идэрцогт нарын хамтарсан илтгэл, ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургуулийн докторант Ю.Наранцацрал нар гутгаар байр эзэлж, тус бүр Өргөмжлөл, 200000 төгрөгөөр тус тус шагнагдав. 

Хүснэгт 1. Шилдэг 10 илтгэлийн нэр, илтгэгч нар

Нэр

Сэдэв

Сургууль

1

Ц.Энхтуул

Эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлснээр гарах үр дүн

ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль

2

Б.Дөлгөөн

М.Мэнд-Амар

Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний төлөвлөлтийг боловсронгуй болгох нь

Нийтийн тээврийн үйлчилгээний  газар

МУИС. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

3

Б.Идэрсүрэн

С.Сайн-Од

Б.Идэрцогт

“Саарал зах” дахь хэрэглэгчийн хандлагын динамикууд

Санхүү эдийн засгийн их сургууль

4

Ю.Наранцацрал

Талент менежмент ба авьяас чадварын менежментийг нэвтрүүлэх нь

ШУТИС. Бизнесийн ахисан түвшний сургууль

5

Ш.Ганзориг

Вагон эргэлтийн өнөөгийн байдал ба тулгамдсан асуудал

ШУТИС. Бизнесийн ахисан түвшний сургууль

6

Б.Хишигтогтох

Монгол улсын барилгын салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулах нь

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

7

О.Мөнхзул

Б.Оюунтунгалаг

Т.Сүмжидмаа

М.Бурмаа

Монголын эрүүл мэндийн мэдээллийн системийн хөгжлийн судалгаа

ШУТИС. Бизнесийн ахисан түвшний сургууль

ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль

8

Ө.Гансүх

Төмөр замын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх олон улсын туршлага ба сургамж

Төмөр замын дээд сургууль

9

Г.Маралмаа

Н.Туул

Монголын драмын урлагийн салбар дахь талант менежментийн төлөвшил, өнөөгийн байдал

СУИС. Соёлын сургууль

10

М.Мөнгөнзул

Нэмүү өртгийн сүлжээний түүхэн үечлэл

Хөдөө аж ахуйн их сургууль

Жил бүрийн “Монголын шинжлэх ухааны өдөр”-ийг угтаж зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь залуу эрдэмтэд, судлаачид, доктор оюутнуудыг мэргэжлийн болон эрдэм судлалын ур чадварыг нь өсгөж, хөгжүүлэхэд чиглэгдэх юм.

Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан эрдэм шинжилгээний гурав дахь удаагийн бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр “ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн, Бельгийн вант улсын Камут Остара компани, ивээн тэтгэгчээр Монголын Хүний нөөцийн удирдлагын дээд сургууль, Менежментийн өв судлалын академи ажилласан болно.

Хурлыг зохион байгуулсан ШУТИС-ийн Бизнесийн Ахисан түвшний сургууль, Монголын менежментийн өв судлалын академи, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын Хүний нөөцийн менежментийн багийн багш нартаа талархал илэрхийлж байна.

Эрдэмтэн, доктор, судлаач оюутнуудын судалгааны ажлын дэмжин хамтран ажилласан “ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн, Бельгийн вант улсын Камут Остара компани, Монголын Хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн хамт олонд талархал илэрхийлж хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж ажиллахаа илэрхийлж байна.

ШУТИС. БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

МЕНЕЖМЕНТИЙН ӨВ СУДЛАЛЫН АКАДЕМИ