Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц 2”

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын “Төгсөгчдийн цуврал лекц 2”-оо 2+2 хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн ангийнхан болон хятад хэл суралцаж буй оюутнуудад зориулан “TUTOR хэлний чадвараа дээшлүүлэх” сэдвээр үргэлжлүүлэн зохион явууллаа.

Салбар яам болон сургуулийн зорилго, чиглэлийг дэмжин, цахим сүлжээний асар өргөн боломжийг боловсролын тэр дундаа хэл сурахад ашиглан оюутан өөрөө хөгжих, ур чадвараа  нэмэгдүүлэн, бие дааж суралцахад нь туслах зорилгоор ТТО-хятад хэлний төгсөгч, Мон Тай Сино Групп orchuulga.mn-ийн хятад хэлний орчуулагч Э.Отгонбаяр, Хойд хятадын эрчим хүчний их сургуулийн цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрийн 4-р ангийн   оюутан   Н.Жаргал, сэргээгдэх   эрчим   хүч   2+2   хөтөлбөрийн  4-р  ангийн   оюутан Н.Улсболд нарыг урьж энэхүү лекцийг зохион байгууллаа.

Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань үйл ажиллагаагаа танилцуулан, тус лекцээр ярилцах сэдвийг танилцуулж эхлүүлэв. Уригдсан илтгэгч нар:

-Хэл сурах зорилго, сууриа хэрхэн зөв тавих, өөрт тохирох арга барилаа олох

-Интернэт ашиглах хэрхэн хэлний түвшингээ сайжруулах, түүний давуу болон сул тал

-Хятад, англи хэл сурахад туслах апп-ууд

-Хэлний дөрвөн чадвараа хэрхэн зэрэг дээшлүүлэх арга, туршлага

-Ханз цээжлэх түгээмэл арга

-Хэл сурахад: эх хэл-судалгаа-гадаад хэл-сэтгэлзүй эргэх холбоо хамаарал

-Орчуулагч хүний эзэмших чадвар гэх мэт өргөн хүрээнд ярилцлаа.

Тэр хэмжээгээрээ суралцагчаас “сурах” бэлтгэл, хариуцлага, зорилгоо ухамсарласан бүтээлч байх зэрэг хувийн зохион байгуулалт, чадвар, сахилга бат ихээхэн шаарддаг зэрэг талаар лекцээ өрнүүллээ. Оюутанд нэгийг бодогдуулж тэднийг бүтээлчээр бие дааж суралцах сэдэл тэмүүлэл  болж өндөрлөсөнд клубийн хамт олон талархалтай байна.

 

Энэхүү лекцэд Гадаад хэлний сургуулийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний ангийнхан, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн болон Эрчим хүчний сургуулийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 2+2 хөтөлбөрийн 1-4-р ангийн болон клубийн бусад идэвхтэн 60 гаруй гишүүн оюутан идэвхтэй оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутны соёл үйлчилгээний алба, профессор багш нар, оюутан залуус, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

Хэлтэй бол хөлтэй, боломж үргэлж нээлттэй байдаг.

“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2021-10-16