ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулиас эрхлэн гаргадаг “Mongolian Geoscientist” сэтгүүл олон улсын байгууллага JPPS-ийн 2 од-ны шаардлагыг хангасан мэдээллээр тус их сургуулийн профессор, багш нарын сонорыг мялааж байна.
Тус сэтгүүл нь 2021 оны эхээр дээрх байгууллагын 1 одны шаардлагыг хангасан бөгөөд улмаар олон улсын томоохон мэдээллийн сан DOAJ-д бүртгэлтэй сэтгүүл болсон. JPPS-ийн 2 од-ны шаардлагуудад тухайн сэтгүүлийн редакцийн бодлого, хянан магадлагаа хийх үйл явц нь стандарт шаардлагыг хангасан байх, хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны мэдээллийн санд сэтгүүл орсон байх, жилд дор хаяж 1 дугаар хугацаандаа тогтмол гарах, 8-аас багагүй өгүүллийг жилдээ тогтмол хэвлэн нийтлэх, онлайн ISSN дугаартай байх, салбартаа нэр хүнд бүхий олон улсын судлаачдаас бүрдсэн редакцийн зөвлөлтэй байх, зохиогчийн эрх эзэмшихтэй холбоотой мэдээлэл ойлгомжтой байх, өгүүллийн давхардал/плагиаризм, хэлний дүрэм шалгах программыг тогтмол ашигладаг байх зэрэг шаардлагууд ордог байна.
Олон улсын JPPS байгууллага нь хөгжиж буй орнуудын эрдэм шинжилгээний сэтгүүлийг дэлхийд таниулах, хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг дэмжигч байгууллага юм. 2020-2021 оны хичээлийн жилд “Mongolian Geoscientist” сэтгүүлийн 51,52 дугаар шинээр гарсан байна.
Өнөөдөр “Mongolian Geoscientist” сэтгүүлд хэвлэгдсэн 35 судалгааны бүтээл олон улсад бүртгэгдэж, дэлхийн судлаачдын хүртээл болоод байна /Зураг/.
Эх сурвалж: Dimensions мэдээллийн сан. 2021/10/05
Тус сэтгүүлийн редакцийн зөвлөлийн хамт олон болон ерөнхий редактор, доктор Б.Батхишиг танд Багш нарын баярын мэнд хүргэж, дэлхийд данстай олон судлаачдын бүтээлийг түгээн дэлгэрүүлэхийн ерөөл өргөе.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө