Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн багш нар төрийн дээд цол, одон, медалиар шагнагдлаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн, багш нар төрийн дээд цол, одон, медалиар шагнагдлаа. 

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР:

БАС-ийн зөвлөх профессор, Академич Д.ДАШЖАМЦ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

ЭХС-ийн ахмад багш Ц.БАТ-ӨЛЗИЙ

ҮТС-ийн ахмад багш Г.ЭНХТАЙВАН

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

ЭШИГ-ийн дарга Т.ЭНХЦАЦРАЛ

МХТС-ийн профессор О.БАТ-ЭНХ

БУХС-ийн ахмад багш А.ЭНХБААТАР

БУХС-ийн ахмад багш Т.АМАРЖАРГАЛ

БАС-ийн ахмад багш Б.МАНДАХ

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

ГУУС-ийн профессор Г.СЭРСМАА

ГУУС-ийн дэд профессор С.ХИШИГСҮРЭН

БУХС-ийн дэд профессор Д.СЭРДАРАМ

БУХС-ийн дэд профессор Б.БАТ-ӨЛЗИЙ

НБТ-ийн лабораторийн эрхлэгч Д.УУГАНБАЯР

ЗХНГ-ын ажилтан Я.ЛХАГВАЖАВ

БАНА-ны сантехникийн инженер А.БАЯРАА

 

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:

БУХС-ийн захирал А.ЭНХБАТ

БУХС-ийн салбарын эрхлэгч Я.ТӨГӨЛДӨР

БУХС-ийн ахлах багш С.ТУЯА

Төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрдэмтэн багш нартаа ШУТИС-ийн  Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөл, хамт олны зүгээс халуун баяр хүргэж, Та бүгдийн ажил үйлст өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орны хөгжлийн гарцыг тодорхойлох хүн-байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновацыг бүтээх авьяас чадварын төвлөрөл болон хөгжиж буй Шинжлэх ухаан, технологийн их сургуульдаа олон жил шантралгүй тууштай ажиллан, үр бүтээл гаргаж, олон мянган шавь төрүүлсэн Та бүхэнд дахин дахин талархал дэвшүүлье.

Эрдэм номын эрхэм буян эгнэгт дэлгэрэх болтугай!