ШУТИС-ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн улсын нээлттэй олимпиадын дүн
admin

ЭХС-ийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн УЛСЫН нээлттэй олимпиад сүүлийн шат 5 дугаар сарын 15-ны өдөр болж өнгөрлөө. Тус олимпиад нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн хувьд КОВИД-19 цар тахлын улмаас анх удаа ЦАХИМААР амжилттай явагдлаа. Мөн шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 дугаар сарын 29-ний өдөр ЦАХИМААР зохион байгууллаа.

Эхний шатны шалгаруулалтыг сургууль тус бүрд зохион байгуулж 1500 гаруй оюутан хамрагдсан бөгөөд сүүлийн шатанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 4 баг, МУИС, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль (ТДС), Үндэсний Техникийн Их Сургууль (ҮТИС), “Их засаг” Олон Улсын Их Сургууль (ОУИС), Герман Монголын Хамтарсан Технологийн Их Сургууль (GMIT), Техник Технологийн Их Сургууль (IET), Улаанбаатар Эрдэм Их Сургууль, Батлан Хамгаалах Их Сургууль (БХИС)-ийн 13 багийн нийт 65 оюутан  шалгаран оролцлоо.

Олимпиад нь Тест, Бодлого, Симуляц гэсэн 3 хэлбэрээр оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорьсон бөгөөд хувийн амжилтаар 1, 2, 3-р байр, тусгай байр, уран бодолт-ын шагнал, мөн багийн дүнгээр тэргүүн байранд орсон баг ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзнээр шалгарлаа.

ОЛИМПИАДЫН ҮЙЛ ЯВЦ

ШАГНАЛ ГАРДУУЛАЛТ

Олимпиадыг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ЭХС-ийн захиргаа, ЦТС-ын профессор, багш нар, нийт оролцсон сургуулиудын багш нар болон оюутнууддаа талархал илэрхийлье.

Монгол инженер таны гарт

Монгол улсын ирээдүй буй.

ЭРЧИМ ХҮЧНИЙ СУРГУУЛИЙН ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН САЛБАР