Солонгосын хэл, соёлын өдөрлөг зохиов
admin

ГХС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос судлалын баг хаврын улиралд Солонгосын өдөрлөг зохион явуулдаг уламжлалтай. Энэ арга хэмжээ нь ШУТИС-ийн солонгос хэл суралцагч оюутнуудын солонгос хэл, соёлын мэдлэгийг сайжруулах, сурах идэвхийг өрнүүлэх, бие хүний  төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. 2020 онд Корона вирусийн халдвар тархаж эхэлж байх үед хөл хорионы улмаас өдөрлөг цуцлагдаж байсан бол энэ жилийн өдөрлөгийг 2021 оны 4-р сарын 17-ны Бямба гарагт цахимаар зохион байгууллаа.

ГХС-ийн Техник технологийн орчуулгын анги, МХТС, МехТС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн 60-аад оюутан оролцсон уг өдөрлөгийн үеэр анги бүрийн төлөөлөл солонгос дуу дуулж, 2 төрлийн уралдааныг курс тус бүрээр явууллаа. Pecha Kucha форматаар 20 сек тутамд солигдох 10 зургийг солонгосоор тайлбарлах, Quizlet платформ ашиглан 300 шинэ үгийг хэн сайн цээжилснийг шалгаруулах уралдаан зохиогдов.

1-р курсийн оюутнуудын дунд явуулсан зураг тайлбарлах уралдааны 1-р байранд Г.Болорчимэг/МехТС/, 2-р байранд Д.Мөнхзул/МХТС/, 3-р байранд Б.Биндэръяа /МХТС/ нар шалгарч шагнууллаа. Тусгай байрын шагналыг Д.Шинэбаяр/МехТС/, Б.Идэрчулуун/МехТС/, М.Хүдэрням/МехТС/, Э.Энхтүвшин/МХТС/, Ш.Хангарьд/МХТС/, Г.Тэнгис/МХТС/, Б.Номундарь/МХТС/  нар хүртлээ. Шинэ үг цээжлэх уралдааны 1-р байранд М.Тэргэл/МХТС/, 2-р байранд Б.Цовоо/МХТС/, 3-р байранд Л.Уламбаяр /МХТС/ нар шалгарч, тусгай байрыг Б.Билгүүн/МХТС/, С.Мөнхзул/МХТС/ Б.Идэрчулуун/МехТС/, Д.Шинэбаяр/МехТС/, М.Хүдэрням/МехТС/нар тус тус эзэллээ.

Харин 2-р курсынхны дунд зохиосон зураг тайлбарлах уралдааны 1-р байранд А.Алтанжаргал/МХТС/, 2-р байранд О.Равдандаш/МехТС/, 3-р байранд Ц.Ганбаатар/МехТС/, тусгай байранд Ж.Дүүрэнбаяр/МехТС/, Э.Ууганбаяр /МехТС/, Х.Анар-Эрдэнэ /МехТС/, Н.Мэргэн/МХТС/, М.Мөнх-Оргил /МХТС/ нар шалгарч шагнууллаа. Шинэ үг цээжилж өрсөлдсөн уралдаанд 1-р байрыг А.Алтанжаргал, 2-р байрыг О.Равдандаш, 3-р байрыг Ц.Ганбаатар нар эзэлж, Б.Ган-Эрдэнэ /МХТС/, М.Мөнх-Оргил /МХТС/, Б.Хүрэлбаатар/МХТС/, А.Үлэмж/МХТС/,Ж.Болдбаяр/МехТС/, М.Нямдаваа/МехТС/ нар тусгай байранд шалгарлаа.

Зураг тайлбарлах уралдааныг ГХС-ийн 3, 4-р курсийн оюутнуудын дунд явуулснаас 1-р байрыг Г.Мөнхшүр, 2-р байрыг Б.Уранболор, 3-р байрыг О.Хүслэн нар эзэлж, Б.Халиун, Б.Цэлмэг, Б.Энх-Очир, Р.Есүй нар тусгай байранд шалгарав. Шинэ үг цээжлэх уралдаанд Г.Мөнхшүр 1-р байр, Б.Уранболор 2-р байр, Б.Энх-Очир 3-р байр эзэлж, Б.Халиун тусгай байрын шагналыг авлаа.

Солонгос судлалын багаас анх удаа цахимаар өдөрлөг явуулж байгаа тул туршлага нэлээд хуримтлуулсан сайхан уралдаан болсон. Уралдаанд авьяас чадвар, оюун билгээ дайчлан идэвхтэй оролцсон бүх оюутнууд, хичээл зүтгэл гаргаж бэлдсэн багш Б.Номиндалай, Ц.Отгон, Т.Мөнхжаргал, Д.Анхтуяанартаа халуун баяр хүргэе.

2021.04.20