Гадаад хэлний сургууль уламжлал болгон зохион байгуулдаг бакалавр, магистрант оюутны “Хэрэглээний хэл шинжлэл -2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021.3.31-ний өдөр цахимаар амжилттай зохион байгуулав.
Оюутныг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулж чиглүүлэх, дадлагажуулах; тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих; бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх; онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зорилготой уг эрдэм шинжилгээний хуралд оюутнууд
гэсэн 3 ерөнхий чиглэлээр судалгаа хийж, судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ.
Хурлыг ГХС-ийн захирал доктор, дэд профессор Ц.Энхбаатар нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, мэргэжлээ гүнзгийрүүлэн, судалгааны ажил хийж буй оюутнууддаа эрдэм, судлалын ажилдаа улам илүү шамдаж, сайн боловсон хүчин болохыг хүсэн ерөөлөө.

Хурлын явцаас
Тус эрдэм шинжилгээний хуралд ГХС-ийн Техник технологийн мэргэжлээр сурч буй бакалавр, магистрант оюутны 23 илтгэл ирснээс магистрант оюутны 5 илтгэл, бакалавр оюутны 11 илтгэлийг хэлэлцүүлэв. Шүүгчид илтгэлийг шинжлэх ухааны үндэслэл, асуудал дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн байдал, нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол, судалгааны арга, аргачлал, илтгэх ур чадвар гэсэн 5 үзүүлэлтээр шалгаруулалт явууллаа.

Бакалавр оюутны ангилалд ГХС англи хэл Ⅲ курсийн оюутан T.Хүслэн “Soft skill” хэмээх үгийг монгол хэлнээ орчуулах нь” /удирдагч багш доктор Ц.Мөнхдэлгэр/ илтгэлээр 1-р байр, ГХС англи хэл Ⅲ курсийн оюутан М.Самбууням “Англи, монгол хэлний товчилсон үгийн тухайд” /удирдагч багш доктор, дэд профессор Ц.Цэцэгмаа/ илтгэлээр 2-р байр, ГХС англи хэл Ⅱ курсийн оюутан О.Наранцэцэг “Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн нэгэн үндсэн сурах бичгийн орчуулагдаагүй нэр томьёонд хийсэн ажиглалт” /удирдагч багш доктор Ц.Мөнхдэлгэр/ илтгэлээр 3-р байр тус тус эзэллээ. Магистрант оюутны ангилалд С.Долгорсүрэн” Нэр томьёо тогтоох зарчмын талаар (Автозам, гүүрийн салбарын жишээгээр)” /удирдагч багш доктор Л.Чойжилмаа/ илтгэлээр 1-р байр, Д.Ариун “Герман, монгол хэлний баймж үйл үгийн утгын харьцуулсан судалгаа” /удирдагч багш доктор Ц.Мөнхдэлгэр/ илтгэлээр 2-р байр тус тус эзэллээ.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн болон хуралд идэвхтэй оролцсон нийт оюутан, багш нартаа сурлагын болон эрдэм судлалын ажилд арвин их амжилт хүсэн ерөөе.
ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа