Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2021” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2021.03.27-ны өдөр онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Хурлыг ҮТС-ийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, багш, судлаач, оюутнуудыг судалгааны ажлаа улам үргэлжлүүлэн бататгаж улс эх орондоо хэрэгцээт зүйлсийг хийх эзэд нь болох ерөөлийг өргөлөө.

Хурлын явц (2021.03.27)
Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС зэрэг их дээд сургуулиудын биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй бакалавр, магистр оюутнуудын 25 гаруй илтгэл ирснээс магистр оюутны 5 илтгэл, бакалавр оюутны 6 илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа.
Хурлын шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажиллалаа.
“БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2021” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.
Магистр оюутны төрөлд
Тэргүүн байранд:
“Наномөнгөний бэлдмэл үрийн соёололт, ургах эрчим нөлөөлөх судалгааны үр дүн”, Б.Номин, ШУТИС-ийн ҮТС-ийн БШТСалбарын магистр оюутан, Удирдагч багш Х.Мөнхзаяа, ШУТИС, ҮТС-ийн БШТСалбар, З.Ариунаа, М.Ариунаа -Мон химо ХХК ЭША
Дэд байранд:
“TNF-α генийн промотер дах -308 G/A (rs1800629) полиморфизмын тархалтын судалгаа”, Б.Энхмөнх, МУИС, ШУС-ийн магистр оюутан, Удирдагч багш: Ж.Хулан, Б.Очирхуяг, МУИС, ШУС
Гутгаар байранд:
“Эмийн багваахай болон бусад ургамлын ханд бүхий органик савангийн хадгалалтын үед хлорофилл ба каротиноидын агуулгыг тодорхойлж хэрэглэх зохистой хугацааг тогтоох боломж”, Б.Бумжид, ХААИС, МААБСургуулийн магистр оюутан, Удирдагч багш: С.Сарантуяа, ХААИС, МААБС
Бакалавр оюутны төрөлд
Тэргүүн байранд:
“Сибирь шинэс (Larix sibirica ledeb) -ний бичил ургамлыг ex-vitro орчинд микоризагаар дэмжсэн судалгаа” Х.Түвшинзаяа, ХААИС, МААБС-ийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш А.Гоомарал, В.Энхчимэг, ХААИС, МААБС
Дэд байранд:
“Нангиад ороонго (Cuscuta chinensis Lam)-ын биологийн идэвх, хорон чанарын судалгаа”, Ж.Доржбат МУИС, ШУС-ийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш: Т.Сувдмаа, МУИС, ШУС
Гутгаар байранд:
“Бактерийн хар тугалганд мэдрэг чанарыг тодорхойлсон байдал” Б.Мөнхжин, МУИС, ШУС-ийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш: Г.Хишигсүрэн, Д.Түмэнжаргал, Н.Туул, МУИС, ШУС
Тусгай байранд
“Монгол тараг, бусад төрлийн исэг идээний цэвэр өсгөврийн хөрөнгө үйлдвэрлэх зах зээлийн өнөөгийн байдал, хэрэгцээг тодорхойлох” Д.Түвшинтөгс, ШУТИС, ҮТС-ийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш: Л.Дамдинсүрэн, ШУТИС, ҮТС

Хурлын явц
Хуралд “Биотехнологи, биоёсзүй” сэдэвт илтгэлийг нийт судлаач багш, оюутнуудад уншиж толилуулсан ШУТИС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын ахлах багш, “Монголын Биотехнологийн нийгэмлэг”-ийн тэргүүн. Б.Арвинбаяр багшид талархал илэрхийлье.

Биотехнологи, биоёсзүй илтгэл (2021.03.27)
Тус хуралд оролцсон нийт оюутны илтгэлийг Биотехнологи бидний амьдралд-2021 эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд нийтэлж нийтийн хүртээл болгоно.
Энэхүү оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад дэмжиж ажилласан Монголын биотехнологийн нийгэмлэг, Биологи, биотехнологийн сургалт, судалгааны төв зэрэг ТББ талархал илэрхийлж байна.
Нийт илтгэгч оюутнууд болон эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачилгатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олонд талархал илэрхийлье.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав