“Монгол бичиг түргэн сурах боломж” сэдэвт лекц боллоо
admin

ШУТИС- ийн сайн дурын хятад хэлний клуб 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд  “Монгол бичиг түргэн сурах арга зүйн туршлагаас” сэдэвт лекцийг “суралцахуйд суралцахуй”-д буй оюутан залуусын эх хэлний боловсрол, ирээдүйн ажлын байрны хэрэгцээг дэмжих зорилгоор клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багшаа урьж энэхүү лекцээ google meet платформоор 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион явууллаа.

 

Зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань клубийн зорилго, үйл ажиллагааны үр дүн хийгээд шинэ зууны хүн байх, оюутан байх, хувь хүнээс бие хүн болж төлөвших, чадварлаг боловсон хүчин болоход нийгмийн хэрэгцээ шаардлага хэрхэн хангаж буй, “soft skill” буюу дотоод ур чадварын талаар оюутан залуустай ярилцаж лекцээ эхлүүллээ. Тус лекцээрээ клубийн зөвлөх багш Монгол бичгийг сонирхон суралцагчдад заахдаа тэдний кирилл бичгээр унших, бичих чадварт тулгуурлан:  

 

1.Үсгүүдийг багцалж таниулах, 2.Уламжлалт үеийн  аргаар заах, 3.Түргэн уншуулж, бичүүлж сургах арга зүйн туршлагаас товч өгүүлж, монгол бичгээ сурч эзэмшихийн тулд, хамгийн түрүүнд: цагаан толгой, үеийн тогтолцоо, зөв дуудах, зөв бичихэд баримтлах тулгуур зарчмуудыг сайтар ухаж ойлгох хэрэгтэй хэмээн заан зөвлөж Эгшиг үсэгГийгүүлэгч үсэгУншуулж сургахЗөв бичүүлж сургахХичээнгүй бичүүлж сургах арга гэсэн 5 агуулгын хүрээнд ойлгомжтой танилцуулж, оюутан залуус бидэнд монгол бичгээ бие даан суралцах арга, анхаарах зүйл, сурахын чухлыг мэдүүлсэн ач холбогдолтой болж өндөрлөлөө.  

Оюутан залуус бидэнд цаг үеэ олсон үр дүнтэй лекц болсонд клубийн гишүүдийн өмнөөс зөвлөх багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа. Тус лекцэд  ГХС-ийн ТТО-ын 3,4-р анги, ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн 1,2,3,4-р ангийн оюутнууд 50 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

Өнгөт ертөнцөд сайхан газар олон буй

Өлгий  нутгаас минь сайхан газар үгүй

Эрдэм сурахад хэл бүхэн сайхан буй

Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл үгүй...

Академич Б.Ренчин

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2021.03.27