Сайн дурын хятад хэлний клубийн “Хятад хэлний ярианы булан”, “Төгсөгчдийн уулзалт ярилцлага”

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб “Chinese corner” буюу “Хятад хэлний клубийн ярианы булан” хичээлээ 1.怎么学好一门汉语课” 2.“APP 中的生活”зэрэг өдөр тутмын ахуй амьдрал, ажил мэргэжилтэй холбоотой чөлөөт сэдвээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгох зорилгоор ГХС-ийн техник технологийн орчуулгын хятад хэлний ангийн төгсөгч, сайн дурын ажилтан Ө.Дэмбэрэл, клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа, клубийн ахлагч Т.Одонцэцэг нар хамтран google meet платформоор 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион явууллаа. 

  Дээрх сэдвийн хүрээнд хичээлд хамрагдаж байгаа оюутан залуус хятад хэлээр хоорондоо санал бодлоо солилцож, асуултад хариулж, үзэл бодлоо бусадтай хуваалцаж, нэг нэгнийхээ мэдэхгүй зүйлийг зааж өгөн харилцан суралцав. Клубийн зүгээс оюутан залуусын хятад хэлээ сэргээж, яриагаа сайжруулахад тус дэм болсон гэдэгт итгэлтэй байна.

Төгсөгчдийн уулзалт ярилцлага     

ХХЭХИС-ийн цахилгаан хангамж хөтөлбөрийн III ангийн оюутан Б.Цэлмэгийн санаачилгаар  ХХЭХИС-ийн Дулаан хангамж 2+2 хөтөлбөрийн төгсөгч, дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн туслах тоноглолын машинч Г.Бямбасүрэн, Сэргээгдэх эрчим хүч 2+2 хөтөлбөрийн анхны төгсөгч, “Green Solar Energy”ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний инженер Г.Мөнхнасан, Шанхайн ТИС-ийн 2+2 хөтөлбөрийн төгсөгч, “БИОМЕД” Трейдийн орчуулгын угсралтын инженер, менежер Г.Анхмандал нарыг урьж уулзалт ярилцлагаа зохион явууллаа.

Төгсөгчид маань эхлээд хятадад судлах хичээл, агуулга, чиглэл, сурах бичгийн талаар хөтөлбөр тус бүрийн онцлогийг танилцуулж уулзалт ярилцлагаа эхлүүлэв.

2+2 хөтөлбөрийн 1-4 дүгээр ангийн оюутан залуус тулгарч буй асуудал сонирхсон сэдвээр асуулт асуун, санал сэтгэгдэлээ солилцов. Төгсөгч оюутнууд БНХАУ-д суралцахад шаардлагатай хичээл, гарын авлага материалыг дүү нартаа илүү үр дүнтэй суралцах боломжийг олгон файл хэлбэрээр өгөхийн сацуу өөрсдийн туршлага сургамжаас хуваалцан, санал зөвлөгөөг хэлж санаа бодлоо солилцлоо.  

 

  

Хятад хэлээр суралцаж буй оюутан залуус бидний хувьд цаг үеэ олсон үр дүнтэй чөлөөт ярилцлага, ярианы дадлага хичээл болсонд клубийн гишүүдийн өмнөөс ГХС-ийн техник технологийн орчуулгын хятад хэлний ангийн төгсөгч Б.Дэмбэрэл, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн төгсөгч нар, зөвлөх багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа.

  

Тус ярианы булан, уулзалт ярилцлагад  ГХС-ийн ТТО-хятад хэлний 3,4-р анги, ЭХС, ХШУС-ийн хөтөлбөрийн 1,2,3,4-р ангийн 50 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ 

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2021.03.20