“ШУТИС-Хятадад суралцагчид” чуулга уулзалт болов

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2020-2021 оны хаврын улирлын арга хэмжээний хүрээнд оюутан залуусыг хандлагаа өөрчилж, ур чадвараа хөгжүүлж, суралцагчаас бүтээгч болж өсөн дэвжихэд урам зориг өгөх, цаашид эрдэм шинжилгээ, судалгаа бүтээлээр уулзах зорилготой анх удаа “ШУТИС-ХЯТАДАД СУРАЛЦАГЧИД” чуулга уулзалтыг google meet платформоор 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

ШУТИС хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгээд 10 жил болсон ба анх 2009 оноос ГХС Техникийн мэргэжлийн орчуулагч, 2011 оноос ГУУС Геодези, 2012 оноос ЭХС ЦХ, ДХ, Биоинженерчлэл, 2016 оноос СЭХ, 2018 оноос ХШУС Химийн инженерчлэл, Үйлдвэрийн экологи, Математик статистик зэрэг мэргэжлээр хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Энэ хугацаанд нийтдээ 220 орчим бакалавр оюутан, 30 орчим магистр төгсөж, мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Чуулга уулзалтыг ГХС-ийн дэд захирал, доктор (Ph.D) Э.Чимэдлхам

ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Цогзолмаа  

ГХС-ийн АСТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа нар нээн үг хэлж, илтгэлээр эхлүүллээ.

Чуулга уулзалтын үндсэн илтгэл:

  • Э.Отгонбаяр /ГХС-ийн ТТО-хятад хэл төгсөгч, “Mon Thai Sino”, “Orchuulga.mn” ХХК, xятад хэлний орчуулагч/ Сэдэл тэмүүлэл
  • Н.Мөнхнасан /БНХАУ-ын ХХЭХИС-ийн 2+2 СЭХ төгсөгч/  Бие хүний төлөвшил
  • Г.Анхмандал /Шанхайн ТИС-ийн 2+2 төгсөгч, “БИОМЕД” Трейдийн орчуулгын угсралтын инженер, менежер/ Бусдыг ойлгох
  • Б.Билгүүн, Б.Цэлмэг /БНХАУ-ын ХХЭХИС-ийн 2+2 ЦХ, СЭХ III/  Харилцааны соёл
  • М.Лхагвадолгор /ГХС-ийн ТМО-хятад хэл төгсөгч, БНХАУ-ын Шаньдун их сургуулийн магистр, Эрдэнэс Таван Толгойн Зүүн Цанхийн төслийн орчуулагч/ Манлайлал
  • Ч.Сансар /БНХАУ-ын ХХЭХИС-ийн 2+2 СЭХ IV/    Бүтээлч сэтгэлгээ
  • Б.Оюунгэрэл /БНХАУ-ын Шаньдун ШУТИС-ийн 2+2, ГУУС-ийн Геодези IV/  Хандлага
  • М.Төгөлдөр, Г.Гантуяа /БНХАУ-ын ӨМАҮИС-ийн 2+2, ХШУС-ийн Химийн инженерчлэл III/  Ур чадвар
  • Э.Энхтүшиг, Э.Ану /БНХАУ-ын ХХЭХИС-ийн 2+2 ЦХ магистрант /  Хамтран ажиллах
  • С.Анужин /БНХАУ-ын БХСИС-ийн Хятад хэл олон улсын боловсрол, докторант/ Цагийн зохицуулалт зэрэг сэдвээр үе үеийн хятад хэлний клубийн гишүүд оролцон, онол судалгаан дээр тулгуурлан хувь хүний туршлагаа хуваалцсан бодит, шинэлэг илтгэлүүд хэлэлцүүллээ.

Уг чуулга уулзалтад сайн дурын “Хятад хэлний клуб”-ийн үе үеийн төгсөгч, суралцагч нар ГХС-ийн Техник технологийн орчуулга, ГУУС-ийн Шаньдун ШУТИС-тай геодизи, ЭХС-ийн ХХЭХИС-тай цахилгаан хангамж, дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, Шанхайн ТИС-тэй биоинженерчлэл, ХШУС-ийн ӨМАҮИС-тай химийн инженерчлэл, Наньжин АҮИС-тай үйлдвэрийн экологи, БХПИС-тай математик статистик 2+2 хамтарсан хөтөлбөрийн нийт 100 орчим оюутан залуус, эрдэмтэн багш нар оролцлоо.  

Тус чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулсан клубийн зөвлөх багш, ГХС-ийн АСТ-ийн ахлах багш, доктор (Ph.D), Ц.Эрдэнэзаяа, үндсэн илтгэл хэлэлцүүлсэн клубийн үе үеийн шилдэг төгсөгч, идэвхтэн гишүүд, хүндэтгэн оролцсон мэдлэгийн эрэл хайгуулч оюутан залуус, дэмжин оролцсон ГХС-ийн удирдлага, профессор багш нар, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Цогзолмаа нартаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб”