Дэлхий нийтийг цочроож буй COVID-19 цар тахлын үед аж ахуй нэгж, байгууллагууд нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлсийг түчээлж байна. Багануурын уурхайн хамт олны дүүргийн онцгой байдлын алба, тусгай үүрэг гүйцэтгэж буй алба хаагчиддаа дэмжлэг үзүүлэх чэйлэнжийг үргэлжлүүлэн ШУТИС-ийн залуучуудын холбооны зүгээс нийт багш, ажилчдыг хамруулж чадлаа. Уриалгын дүрэм нь 100 хүнийг хамруулах байсан ч 103 хүн хамрагдсан юм. Үүнээс ч олон хүн хамрагдах боломжтой байсан ч бид дүрмийг баримтлан чэйлэнжийг дуусгаж амжилттай хэрэгжүүллээ. Манай хамт олон сайн сайхныг түчээлэн, нийгэмд сайны үрийг тарих чин эрмэлзлэлтэй болох нь энэ үйл ажиллагаагаар батлагдлаа. ШУТИС-ийн хөгжлийн стратеги хөтөлбөрийн хүрээнд залуучуудын байгууллагыг чадавхжуулах зорилтыг хангах чиглэлээр нийгмийн хариуцлагыг эрхэмлэж ажиллаж байна.

Бид нийт 515000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн онцгой байдлын комиссын дарга, хурандаа Д.Бэхбаярт хүлээлгэн өглөө. Тус алба байгууллагын зүгээс ШУТИС-тай цаашид “гамшиг, ослоос сэргийлэх цогц хөтөлбөр” –ийг өндөр түвшинд тогтмол сайжруулан ажиллах тухай санал солилцсон юм.
Цар тахлын үед онцгой байдалд ажиллаж буй алба хаагчдыг дэмжихэд өчүүхэн тус дэм болох үүднээс ШУТИС-ийн залуучуудын холбооны хэрэгжүүлсэн сайн үйлсийн аяныг цаашид үлгэрлэн авч хэрэгжүүлэхийг нийт бусад боловсролын болон бусад аж ахуй нэгжүүдэд уриалж байна.
Эрхэм баян эрдэм ном
Энх амарын эрүүл мэндийг хүсье
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа