ҮТС-ийн Биотехнологи бакалаврын хөтөлбөрийг Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлд орууллаа. Тус хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-д 2020 оны 10-р сард хүлээлгэн өгч, 10 дугаар сарын 27-28 өдрүүдэд Үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг томилогдон газар дээр үнэлгээг явуулав.

Магадлан итгэмжлэлийн хүрээнд шинжээчид хамт олон, ажил олгогч, оюутнууд, төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргаж, БМИҮЗ-д хүргүүлсэн болно.

Хамтран ажилласан Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн шинжээчид, сургуулийн удирдлага, ажил олгогч, төгсөгчид, хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд, салбарын профессор, багш, ажилтнуудад талархал илэрхийлье.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв