“1000 ИНЖЕНЕР” нэрээр олонд танил болсон “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 6 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд ШУТИС-ийн хамтарсан Коосэн хөтөлбөрт 200 оюутан, хамтарсан бакалаврын хөтөлбөрт 320 оюутныг суралцуулахаар төлөвлөсөн юм. 2020 оны байдлаар Коосэн хөтөлбөрийг 54 оюутан, бакалаврын хамтарсан хөтөлбөрийг 51 оюутан амжилттай төгсөн эх орондоо ирсэн байна.
Коосэн хөтөлбөрийн оюутнууд ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт 1,5 жил суралцаад Япон Улсын Коосэн сургуульд 3 жил суралцан төгсдөг бол бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оюутнууд ШУТИС-д 2 жил суралцаад Япон Улсын Консорциумын 10 их сургуульд 2 жил суралцан хос дипломтой төгсдөг онцлогтой.
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн нэгж төгсөгчдийг ажлын байранд зуучлах, хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгөх, ажил олгогч нартай холбох зорилготой "1000 ИНЖЕНЕР - АЖЛЫН БАЙР 2020" өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулаа. Өдөрлөгт 2020 оны 4 дүгээр сард сургуулиа төгсөж эх орондоо ирсэн коосэн хөтөлбөрийн 23, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 нийт 67 төгсөгч болон ШУТИС-ийн оюутнууд оролцож барилга, инженер, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай танилцаж, ажлын ярилцлагад оролцсон юм.
Өдөрлөгийн үр дүнд “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн нэгж “М-Си-Эс Холдинг” ХХК, “Юу Эс Пи Монгол” ХХК-тай цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Мөн “М-Си-Эс Холдинг” ХХК 2 төгсөгчид ажиллах урилга гардуулж, “Юу Эс Пи Монгол” ХХК туршилтаар ажиллаж байсан 4 төгсөгч үндсэн ажилтнаар ажиллах болсон тухай танилцууллаа.
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа