Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим нь “Техник технологийн орчуулга” мэргэжлийн ангийн оюутнуудын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор гадаадын их, дээд сургуулийн багш нарыг урьж онлайн цуврал лекц уншуулж байгаа юм.
Энэ удаагийн зочноор Азербайжаны Хэлний их сургуулийн /Университет языков/ Солонгос хэлний орчуулагчийн тэнхимийн багш, Сөүлийн үндэсний их сургуулийн докторант Нара Маликоваг уригдан оролцлоо. Онлайн лекцэд Солонгос хэлний багш нар болон “Техник технологийн орчуулга” мэргэжлийн 3, 4-р курсийн оюутнууд оролцсон.
Нара Маликова Азербайжаны солонгос хэлний сургалтын талаар товч танилцуулж, орчуулга хэрхэн хийх, орчуулга хийхэд тулгардаг бэрхшээл, анхаарах зүйлсийн талаар сонирхолтой лекц уншлаа. Тэрээр анх удаа өөр орны оюутнуудад хичээл зааснаа онцолж байсан бол манай оюутнуудын хувьд мөн адил солонгос мэргэжилтэн багш биш, гуравдагч орны багшаар хичээл заалгасан нь маш сонирхолтой байлаа.

Зохион байгуулсан:
Ази судлалын тэнхимийн багш Б.Номиндалай / Сөүлийн үндэсний их сургуулийн докторант /
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа