ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Үйлдвэрийн экологийн инженерийн III курсийн оюутнуудын санаачилсан “Номын солилцоо, номын хандив” сэдэвт арга хэмжээ 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Тус арга хэмжээний үеэр ШУТИС-ийн багш, оюутнууд өөрсдийн ном, сурах бичиг, семинарын гарын авлагаа харилцан солилцох, хямдралтай үнээр худалдаалах, зорилтот бүлгийн хүүхдүүдэд ном бэлэглэх боломж бүрдүүлснээрээ онцлог болсон.
Арга хэмжээнд ШУТИС-ийн 180 орчим багш, ажилчид, оюутнууд хамрагдаж давхацсан тоогоор 800 гаруй ном цугларсан байна.
Хандиваар цугларсан номыг хямдралтай үнээр худалдаалан олсон орлого болох 250,000 төгрөгөөр хичээлийн хэрэгсэл, өргөн хэрэглээний хүнс, бараа болон 65 ширхэг үлгэрийн, танин мэдэхүйн номыг Сонгино хайрхан дүүрэгт байрлах хүүхдийн асрах “ЭРДЭМ ТӨВ”-д хандивлаа.
Энэхүү арга хэмжээг 2021 оны хаврын улиралд дахин зохион байгуулах болно.
Номын хандив өгч болон ном худалдаж авсан нийт багш, ажилтан, оюутан та бүхэндээ “Эрдэм төв”-ийн бяцхан дүү нарынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Физикийн тэнхим
Үйлдвэрийн экологийн инженерийн III курсийн оюутнууд
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа
“Open Campus – 2025” нээлттэй өдөрлөг амжилттай боллоо
“ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээ байгууллаа.