Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч 2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр 120 дугаар тоот зарлиг гарган ГОВЬ ХК төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсанд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн захирал Ж.Туяацэцэг, профессор Д.Энхтуяа, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбарын эрхлэгч Д.Батбаяр нар хамт олноо төлөөлөн тус компанийн удирдлага болон төгсөгчдийн төлөөлөлтэй 2020 оны 9 сарын 29-нд уулзаж байр хүргэв.

ГОВЬ ХК нь Монгол улсын эдийн засаг, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, олон улсын зах зээлд эх орныхоо нэрийг дуурсгаж стандартын шаардлага хангасан дээд зэргийн чанар, загвар бүхий Монгол ямааны 100% ноолуур, тэмээний ноос болон сарлагийн хөөврийг ашиглан дэлхийн зэрэглэлд нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулж байна. Үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5-н ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. ШУТИС- ийг төгссөн 283 инженер технологичид инженер техникийн ажилтнаас эхлэн чанарын албаны ажилтан, менежер, зохион бүтээгч дизайнер, үйлдвэрлэл эрхэлсэн дарга хүртэл бүхий л шат бүрд үр бүтээлтэй хөдөлмөрлөж сургууль хамт олонтойгоо байнгын холбоотой ажиллаж байгаа билээ.

Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас төгсөгчдийн ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг байнга зохион байгуулж, орчин үеийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд шаардлагатай судалгаа шинжилгээний ажил болон үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэхэд төгсөгчидтэйгөө байнга хамтран ажиллаж байна.
Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа