ШУТИС нь нэгдүгээр курсийн оюутнуудад зохиулсан ”Хотын соёл” аяны арга хэмжээг Оюутны соёл, үйлчилгээний албанаас БуХС-ийн ХУС-ийн багш нар, НЦГ, Ёс зүйн “Соёмбо” клубтэй хамтран 2020 оны 09 сарын 21-25-ны хооронд зохион байгуулахаар ажиллаж байна.
Тус арга хэмжээгээр оюутан залуучуудад ёс зүйн төлөвшил олгох, нийслэлийн соёлтой иргэн болох, гэмт хэрэг хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэг мэдээллийг хүргэхээр Монголын түүхийн хичээлийн багш нар “Хотын соёл” лекц, НЦУГ-ын ОНХА-наас урьдчилан бэлтгэсэн цахим мэдээллийг хүргэх. Мөн сургуулийн ойр орчимд тамхи татахгүй байх, маск зүүхийг шаардах, баруун гарын дүрэм баримтлах, нэг дор олуулаа бөөгнөрөхгүй байх зэрэг шаардлагуудыг хангуулах ажлыг “Соёмбо” клуб хариуцан зохион байгуулан ажиллаж байна.

Мөн ОСҮА, “Соёмбо” клубээс аяны арга хэмжээний талаар оюутнуудад “ШУТИС-клубүүдийн нэгдсэн” фэйс групп, “ШУТИС 2020-2021 элсэгчид” фэйс групп “ШУТИС-залуучууд” фэйс группүүдэд лайв хийж мэдээллийг хүргэн ажиллана.
Оюутны соёл, үйлчилгээний алба
БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар
Ёс зүйн “Соёмбо” клуб
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа