“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнд Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт олон жил амжилттай ажиллан салбарын бодлого, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар ШУТИС-ийн сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд болон тус их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн статус, үйл ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргахад оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот тогтоолоор Техник, технологийн салбараар ШУТИС-ийн “ХҮНДЭТ ДОКТОР” цол өргөмжлөв.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг богино хугацаанд ашиглалтад оруулах, шинэ хотын барилга байгууламж, үйлдвэр комбинатыг барьж байгуулахад инженер-техникийн боловсон хүчин шаардагдаж байсныг харгалзан инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтнээр хангахад онцгой анхаарч ШУТИС-ийг төрөл бүрийн инженерийн мэргэжлээр төгссөн залуучуудыг Эрдэнэт үйлдвэрт ажиллуулахаар илгээж байсан 1978 оноос тус 2 байгууллагын хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тус 2 байгууллага 1993 онд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 103 гаруй томоохон төсөл хөтөлбөр, гэрээт ажлуудыг гүйцэтгээд байна. Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг үйлдвэрлэл, сургалтад нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөгжлийн тодорхой үр дүнд хүрэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр сунгасан юм.
ШУТИС нь олон улс ба Монгол улсын төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, боловсролыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын нэрт эрдэмтэн, мэргэжилтэн, улс төрийн зүтгэлтэн, олон жил идэвх зүтгэл гарган ажилласан багш сурган хүмүүжүүлэгч нарт “Хүндэт доктор” цол өргөмжилдөг болно. Энэхүү эрхэм дээд цолыг тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологийн салбарт гавьяа байгуулсан гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн хүртээд байгаа юм.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа