ШУТИС болон БНСУ-ын “Сонгдо групп”, “Чусон Их сургууль”, “Туншин их сургууль”-тай хамтарсан гадаад хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын “Нийгмийн ажил” мэргэжлийн бакалаврын төгсөгчдөөс 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн “Чусон их сургууль”-д нийт 20 оюутан Нийгмийн хамгааллын магистрын хөтөлбөрт суралцахаар болсон.

2018-2019 оны хичээлийн жилд дараагийн ээлжийн 17 оюутнууд “Туншин их сургууль”-д “Олон улсын нийгмийн ажил” хөтөлбөрийн магистрын сургалтад элсэн суралцсан.
Ийнхүү Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын гадаад хамтын ажиллагааны хүрээнд явагдаж буй ахисан түвшний сургалтын анхны элсэлтийн “Чусон их сургууль”-ийн 20 оюутан, “Туншин их сургууль”-ийн 3 оюутан нийт 23 оюутнууд “Олон улсын нийгмийн ажил” мэргэжлээр 2020 оны 08 сарын 28-нд магистрын зэргээ амжилттай хамгаалж, дипломоо гардан авлаа. Эдгээр төгсөгчдөөс нийт 7 оюутан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-ын “Сонгдо групп”-ын үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах болсон давхар баяртай мэдээ ирлээ.

Энэхүү гадаад хамтын ажиллагааны эхлэлийг амжилттай тавьсан Нийгмийн ухааны салбарын ахлах багш Б.Болормаа доктор (Ph.D), БАТС-ийн дэд профессор Т.Ууганбаяр доктор (Ph.D) нарт нийт суралцаж буй оюутнууд болон төгсөгчдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын ажил үйлс, эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР
Их сургуулийн дижитал шилжилт” сэдэвт семинар амжилттай боллоо
Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
ШУТИС-ийн оюутны I байрны оюутнууд спортын 4 төрөлтийн наадам амжилттай оролцов
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа